logo
Египетийн дэд ерөнхийлөгч асаны охидуудыг тус улсаас гарахыг хоригложээ

Египетийн дэд ерөнхийлөгч асаны охидуудыг тус улсаас гарахыг хоригложээ

2013/04/01
Ерөнхийлөгч асан Мубаракын үеийн дэд ерөнхийлөгч Сулейманы охидууд Далия, Ранья нарыг гааль дээр саатуулж бичиг баримты нь шалгасны дараа Их британи улс руу нисэх ёстой байсан онгоцонд нь суулгаагүй байна. Учир нь тэд Авилгалтай тэмцэх байгууллагын “хар жагсалтанд” бичигдсэн тул тэднийг ийнхүү саатуулжээ.  Египет улсын дэд ерөнхийлөгч Омар Сулейман өнгөрсөн жилийн 7-р сард АНУ-ын нэгэн эмнэлэгт 76 насандаа нас барсан юм. Тэрээр 1993 оноос тус улсын Нэгдсэн тагнуулын газрыг тэргүүлж байсан юм. Авилгалын талаарх зарим нэг хэрэгт тэднийг орлцсон гэж сэжиглэж байгаа тул хоёр долоо хоногийн өмнө улсын хорооын заалтаар Мубаракын ойрын хамтран зүтгэгчдийн нэгний охидуудын нэрийг тус улсаас гарч болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтанд бүртгэсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш