logo
Ерөнхийлөгчөө элэглэн дууриасныхаа төлөө баривчлагдах болжээ

Ерөнхийлөгчөө элэглэн дууриасныхаа төлөө баривчлагдах болжээ

2013/04/01
Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дооглосных нь төлөө тус улсын нэртэй телевизийн хөтлөгч Бассам Юссефийг хуулийн байгууллаг нь хариуцлагад татахаар болжээ. Хөтлөгчийг баривчлах зөвшөөрөлд Египет улсын ерөнхий прокурор гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгчийг дууриан дооглосон нь доромжлол гэж үзэж байна гэж нэгэн үзэгч дургүйцлээ илэрхийлсэн нь түүнийг баривчлах шалтгаан болжээ. Юссефийг төрийн тэргүүнийг доромжлосноос гадна лалын шашныг доромжлосон гэж үзэж байгаа юм байна. Энэ хошин шогын жүжигчин нэгэн телевизэд долоо хоног тутмын “Эль-Бернамег” шоуг хөтөлдөг юм. Юссеф өөрийнхөө хөтөлбөрөөр Супер Мурси нэртэй фараоны дүрээр тус улсын ерөнхийлөгчийн хөдөлгөөн, яриаг нь дууриан элэглэсэн байна. 2011 онд ерөнхийлөгчийн суудлаасаа түлхэн унагаагдсан Хосни Мубрак, Мурси хоёрын хэлмэгдүүлэн удирдах арга барил нь адилхан байдал адилхан байна гэж египетийн хүний эрх хамгаалагчид айж эмээж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш