Христийн шашинтай хүмүүс “Good Friday” буюу “Сайн баасан гариг”-ийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэлээ. Энэ өдөр Есүс Христ хүн төрөлхтний сайн сайхны төлөө загалмайд цовлогдон нас барсан гэгддэг. Сайн баасан гариг нь “Easter Day” буюу Улаан өндөгний баярын эхлэл болдог. Энэ өдөр Христэд итгэгчид мацаг барьж, нүглээ наминчилж, бурхнаас өршөөл энрэлийг хүсэн залбирдаг байна. Энгээд та бүхэндээ сайн баасан гаригийг дэлхийн өнцөг булан бүрт хэрхэн тэмдэглэж өнгөрүүлсэн талаарх мэдээллийг товчхон хүргэе. Ромд Ватиканы шинэ хамба Франсис Гэгээн Петерийн Дуганы шалан дээр сөхөрч мөргөл үйлдсэн бол Зүүн Германд Христийн таалал төгөссөн тэр дүр зургийг үзүүлсэн ёслол боллоо. Үүнийг үзэхээр олон мянган хүн цугласан бөгөөд тэд бүгд Христ загалмайд цовлогдсоны гэрч болцгоосон юм. Итгэгчид Христийн үхлийг төгсгөл биш харин эхлэл гэж үздэг. Учир нь Есүс Христ цовлогдож нас барснаасаа хойш гурван өдрийн дараа дахин амилсан түүхтэй. Сайн баасан гаригт Нью-Йоркт олон мянган итгэгчид Брүклины гүүрэн дээр цуглаан хийлээ. Харин Иерусалимд санаваартанууд Есүс Христийн баримлыг зөөж явж байсан юм. Тэд энэхүү баримлыг Христыг оршуулсан гэгддэг газар аваачиж ёслол үйлдлээ. Мексикт жил бүрийн энэ өдөр Католик шашинтнууд жагсаал зохион байгуулдаг. Энэ үеэр итгэгч нар өөрийгөө цохиж, занчих үзүүлбэр үзүүлдэг байна. Энэ нь Христийн загалмайд цовдлогдсон өвдөлт, өвчин шаналалыг хуваалцах арга зам хэмээн үздэг.
Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгалан