logo
Барак Обама бууны худалдаанд хяналт тавих журмыг батлахыг конгрессоос шаардлаа

Барак Обама бууны худалдаанд хяналт тавих журмыг батлахыг конгрессоос шаардлаа

2013/04/01
Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандан галт зэвсэг худалдан авагчдын мэдээллийг багтаасан бууны хэрэглээг хянах хөтөлбөрийг батлахыг шаардсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээ тэрээр Цагаан ордны Зүүн жигүүрийн танхимд хийсэн бөгөөд түүнийг бууны хэрэглээнд хяналт тавихыг дэмжигчид болон буудуулж амиа алдсан хохирогчдын эхчүүд хүрээлж байсан юм. Гурван сарын өмнө АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд олон хүүхдийн аминд хүрсэн аймшигт аллагыг Америкчууд мартаж болохгүй бөгөөд ийм зүйл ирээдүйд дахин болохооос урьдчилан сэргийлэх хэрэгтэйг Обама онцлож байлаа. Тэрээр хэлэхдээ “Хэрэв бид энэ алхамыг хийх юм бол энд байгаа амьдын хагацал үзсэн эцэг эхчүүдийн туулсан тэр зовлонгоос нэг ч гэсэн хүүхэд, нэг ч гэсэн эцэг эх, нэг ч гэсэн хотыг аврах болно. Тийм учраас бид үүнийг хийх хэрэгтэй. Үүнийг хийх нь бидний үүрэг даалгавар” гэжээ. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “Парламентад сууж байгаа хууль тогтоогчдод сануулахад Америкийн ард иргэдийн 90 хувь нь, Бүгд найрамдахчуудын 80 хувь нь зэвсэг худалдан авагчдад хяналт тавихгүйгээр буу худалдаалахыг зөвшөөрөхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Бидэнд үүнийг хийхгүй байхгүй ямар ч шалтгаан байхгүй. Гэвч өнөөг хүртэл энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь бидний өнөөдрийн энд байгаагын шалтгаан болж байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүйн тулд цаг хугацаа авах гэсэн, энэхүү сэдвийг мартагдуулах юмуу эсвэл Америкийн ард иргэдийн дуу хоолойг дарах сонирхолтой өөр нэгэн талын хүчтэй дуу ашиг сонирхол байсаар байна. Тэд бидний бүх ололт амжилтыг нураахын тулд чадах бүхнээ хийж байгаа бөгөөд хүмүүс энэ сэдвийн талаар мартана гэсэн төсөөлөлтэй байна” гэжээ. Энэ өдөр бууны хэрэглээг хянахыг дэмжсэн олон арван хүмүүс  буу худалдан авагчдын мэдээллийг шалгах эсэх дээр санал хураалт явуулахыг хууль тогтоочдоос шаардсан үйл ажиллагааг орон даяар өрнүүллээ. Сенатын танхим галт зэвсгийн худалдаанд хяналт тавих Обамагийн хуулийн төслийг ирэх 4-р сард хэлэлцэх юм байна. 

Д.Амарбаясгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш