Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд хотын хэмжээнд зөвшөөрөлгүй олгосон 107 газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Улмаар зөвшөөрөлгүй баригдсан барилгын эзэдтэй хатуухан хариуцлага тоо¬цохоо мэдэгдээд буй. Харамсалтай нь тэр бүх мэдэгдэл, шийдвэрийн ард энгийн иргэд талархаж байхад хууль бус бүхнийг дэвэргэгч газрын эзэд хийгээд шийдвэр гаргагчид эсэргүүцэл үзүүлэх нь бий. Тэрбээр маш олон хүний эсэргүүцэлтэй тулж байсан ч түүний шийдвэр хийж буй ажилд талархах хүн түүнээс олон байсан байх. Э.Бат-Үүл дарга багахан хугацаанд эмх замбараагүй болж хөл толгойгоо алдсан бүхнийг цэгцэлж шинэ нийслэлийг бий болгохоор ажиллаж байгаа.
Өмнөх удирдлагуудын олон жилийн тур¬шид замбараагүй олгосон газрын зөвшөөрлүүдийг зо-ригтойгоор цэгцэлж нийслэл хотод хууль бусаар олгосон газрын зөв-шөөрлүүдийг цуцлах шийдвэр гар¬гаад байгаа. Энэ мэтчилэн эрс шийдэмгий олон алхмыг хотын удирдлагууд хийгээд байна. Хотын даргыг эдгээр зөв¬шөөрөлгүй газруудыг нийслэлд буцаан авах зоримог шийдвэр гар¬гаж байхад иргэд паркийн газрыг яах бол хэмээн харж хүлээж байсан. Тэгвэл паркийн газрыг ч гэсэн үүн шигээ авч нийслэлчүүдийг амрах, хүүхдүүдийг тоглох газартай болгох боломж гараад байна. Паркийн газарт эзэн суугчид эндэхийг хүүхдүүдэд нь буцаан өгөхөө мэдэгдэж эхэллээ. Саяхан Гадаад харилцааны сайд Л.Болд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Парк бол хүүхдүүдийн л өмч. Би үүнийг хот мэдэлдээ аваасай гэж бодож байгаа” хэмээн ярьсан бол “Мон Уран” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бодь групп паркийн газрыг өгчихвөл би хэзээ ч өгөхөд бэлэн байна” гэж хэлж байв. Удтал дуншиж хэл ам хэрүүл маргааны сэдэв болж байсан паркийн газар ийнхүү жинхэнэ эзэддээ очих эхлэл тавигдлаа. Сүүлийн үед паркийг аврах давалгаа хүчээ авч байгаа. Төр засаг олон нийтийн зүгээс ч паркийн газрыг зориулалтаар нь ашиглах ёстой гэсэн дуу хоолой улам тод сонсогдох боллоо. Үнэндээ паркийн газрыг нийслэлийн өмч байх ёстой гэж байсан Э.Бат-Үүл даргын үг одоо бодит ажил болоход ойрхон байна. Өнгөрсөн хугацаанд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гээс эзэмшдэг нийслэлийн 20 хувийг нэмэг¬дүүлэх, цаашдаад паркыг нийслэлийн өмч болгох байр суурь¬тай байгаагаа хотын дарга олон удаа илэрхийлсэн.
Одоогийн байдлаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн 76 хувийг “Бодь” групп эзэмшдэг бол үлдсэн хэсэг нь нийслэлийн мэдэлд байдаг. Л.Болд сайд “Бид паркийн газрыг аварч үлдэж чадсан. Одоо нийслэл авах хэрэгтэй” гэсэн нь тэрбээр паркийн газрыг үнэхээр нийслэлд эргүүлэн өгөхөөр шийдсэнтэй нь холбоотой бололтой. Паркийн газраас эзэмшигчид нэгэнт өөрсдөө ийм санаачилга гаргаж байгаа учраас нийслэлээс ч паркыг эргүүлэн авах ажлыг яаравчлах хэрэгтэй байх. “Бодь” групп газраа өгчихвөл дагаад Б.Наранхүү ч өөрийн газраа чөлөөлнө. Бүр цаа¬шилбал тэнд тоглоомын талбай байгуулж хүүхдүүдийг үнэгүй тог¬луулна гэсэн амлалт ч бий.
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” бидний хүүхэд байхдаа очих хамгийн дуртай газруудын нэг байсан. Үнэндээ нийслэлчүүдийн хувьд хамгийн эрхэм нандин дур-самжууд нь энэ газартай холбоотой учраас хүн паркт дуртай байдаг. Тиймээс нийслэлчүүд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г зочид буудал, баар ресторан биш урьд нь ямар байсан яг тэр чигээр нь л хадгалж үлдэхийг хүсч байгаа. Мэдээж хэрэг “Диснэйлэнд” шиг олон улсын түвшний парк байгуулагдчихвал сайн хэрэг. Ха¬рин олон улсын түвшний зочид буудал энд хэрэггүй. Таван одтой зочид буудал баримаар байвал паркаас өөр газар барьж болно. Харин паркийг өөр газар нүүлгэх боломжгүй. Хэдхэн жилийн өмнө нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай байсан энэ газар одоо бол хэдэн хуучин тоглоом нэг дор бөөгнүүлчихсэн, баргийн хүн төлж дийлэхээргүй өртөгтэй газар л болж хувирсан. Паркийн эзэмшилд нийт 35.6 га газар байдаг боловч ердөө есхөн га нь л хүүхдүүдийн мэдлийнх. Одоогийн байдлаар 4.5 га газарт нь л хүүхдүүд тоглож байгаа бөгөөд цаашид нэмж дөрвөн га-д тоглоом барих төлөвлөгөөтэй байгаа гэх. Харин 26 га газар юу ч үгүй балгас болсон бол долоон га-д хувийн компаниуд барилга бариад эхэлчихсэн байгаа.
“Бодь”, “Мон-Уран”-аас гадна “MCS”, “Сөүл” групп зэрэг компаниуд паркийн газраас эзэмшдэг. “МСS” группын охин компани болох “MCS Проперти” компани гурван га газарт “Шангре-Ла-Улаанбаатар” олон улсын таван одтой зочид буудлыг 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж барьж уг зочид буудалдаа залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх усан сан, үзвэр үйлчилгээний газар байгуулна гэж төлөвлөсөн. Түүнчлэн тэд уг зочид буудлаа паркийн бодлогод нийцэж буй хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин “Сөүл” группийн хувьд энд анх “Чингис хаан” нэртэй амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүтээн байгуулалт хийнэ хэмээн зөвшөөрөл авсан боловч сүүлдээ ресторан зочид буудлын газар болгон хувиргасан. Тэд үүнийгээ “Нийслэлд гадныхан буудаллах олигтой зочид буудал байхгүй учраас ийнхүү өөрчилсөн” хэмээн тайлбарладаг юм. “МСS” ч тэр “Сөүл” групп ч тэр паркийн газрыг нийслэлд буцаан олгох талаар ганц үг ган хийгээгүй бөгөөд харин ч барьж буй зочид буудал нь өдрөөс өдөрт сүндэрлэсээр байгаа юм.
Н.Санжаасүрэн
Жич: МЗХ-ны хүсэлтээр нийтлэв.