logo
Шууд ардчилал, иргэдийн оролцооны сургалт баруун аймгуудад үргэлжилж байна

Шууд ардчилал, иргэдийн оролцооны сургалт баруун аймгуудад үргэлжилж байна

2013/04/02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Ховдаймагт гуравдугаар сарын 30-наас эхлэн ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Эдийн  засгийн бодлогын зөвлөх энэ удаагийн албан томилолтоор Ороннутгийн хөгжлийн санд төсвөөс хуваарилагдсан мөнгийг аймаг, сум, багийн төвшинд ард нийтээр хэлэлцэж хэрхэн зарцуулах талаар төрийн албан хаагчид болон нийт иргэдэд таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тэрээр Ховдаймгийнтөв, Жаргалант суманд хоёр хоног ажиллахдаа Бичигт, Жаргалан, Бугат, Буянт,Цамбагарав, Магсаржав, Баатархайрхан, Тахилт, Хайрхан, Алагтолгой, Рашаант, Наран багий ниргэдтэй уулзалт зохион байгуулж сонирхсон асуултад нээлттэй дэлгэрэнгүй хариулт өглөө.
 
Эдийн засгийн бодлогын зөвлөх орон нутгийн “Ховд”, “Цаст”, “Эко” суваг телевизээр төсөвт оролцох иргэдийн оролцоо ба эрх үүргийн талаар шууд ярилцлагад оролцсон нь нийт иргэдэд нэгдсэн мэдээлэл хүргэх ач холбогдолтой байлаа.
 
Ховдаймаг76.0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр,  17сум, 91,987 мянган хүн амтай бөгөөд халх, захчин, торгууд, казах, өөлд, мянгад, дөрвөд, урианхай зэрэг олон ястан амьдардаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхийн зохион байгуулж буй иргэн бүр төсөвт өөрийн саналыг тусгах замаар төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар таниулах уулзалт арга хэмжээ олон ястны өлгий нутаг Ховд аймгийн төвд амжилттай болж Ховд аймгийн Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Алтанцөгц, Баяннуур сум, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий сумдад үргэлжлүүлэхээр замдаа гарлаа.
Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдоржоор ахлуулсан таван баг Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн бүх сумдд ажиллаж, дээрх  мэдээлэл сургалт таниулгыг хийх ажил энэ сарын 2-ны өдрөөс эхлэх юм.
Таван багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Д.Эрдэнэсамбуу, Г.Мөнхтулга нар ахлан ажиллаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш