logo
Хөрсний гулгалтанд дарагдсан 36  уурхайчдын цогцосыг гаргаж авчээ

Хөрсний гулгалтанд дарагдсан 36 уурхайчдын цогцосыг гаргаж авчээ

2013/04/02
Түвдийн өөртөө засах оронд болсон хөрсний гулгалтад дарагдсан уурхайчдын 36 цогцосыг аврагчид дээш нь гаргасан байна. Одоогоор  47 уурхайчныг ор сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Засаг захиргааны төв Лхас хотоос 68 километр орчимд байдаг алт олборлогч компанийн уурхайчдын лагерь өнгөрсөн баасан гаригт хүчтэй хөрсний гулгалтад өртсөн юм. Энэ хөрсний гулгалтаас болж 83 хүн газар дор булагдсан юм. Хөрсний гулгалтын  хор уршгийг арилгахын тулд хүнд техникүүдийг ажиллуулж байна. Цаг агаарын хүнд байдлаас болж эрэл хайгуулын ажил хүндрэлтэй байна.  Далайн түвшинээс дээш 4600 метрийн өндөрт аврах ажил явагдаж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш