Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн Лхагва гаригт салбарынхаа асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулах болсон. Энэ 7 хоногийн хувьд 4-р сарын 3-ны Лхагва гаригийн 12:30 цагаас Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нээлттэй ярилцлага хийх аж. Тэрээр Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд сэтгүүлчидтэй уулзаж, хөдөлмөрийн салбарт хийгдэж буй томоохон ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, салбарынхаа бодлого, зорилтын талаар танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулт өгнө.