logo
Мексикийн хар тамхины дайн киноны шинэ төрөл бий болоход нөлөөлөв үү?

Мексикийн хар тамхины дайн киноны шинэ төрөл бий болоход нөлөөлөв үү?

2011/08/02
Хар тамхи дамлагч бүлэг, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болон хөлсний алуурчдыг баривчлан олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллийнхний өмнө гаргах нь Мексикчүүдэд аль хэдийн танил болсон дүр зураг юм. Мексикийн Засгийн газар болоод хар тамхи дамлагч бүлэглэлүүдийн хооронд үргэлжилж байгаа зэвсэгт тэмцлээс болж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 40 мянган хүн амь үрэгджээ. Энэхүү цочирдмоор нөхцөл байдал ч дэлгэцийн бүтээлд тусгалаа олж, narco-movies нэртэй кинионы шинэ төрөл бий болоод байна.  
Кино уран бүтээлчдийн хэлж байгаагаар тэд дэлгэцийн бүтээлээ одоо болж байгаа үйл явдлуудаас сэдэвлэжээ. Гэхдээ кинон дээр гарч байгаа гэмт хэрэг хүчирхийллийг бодит байдалтай харьцуулашгүй гэнэ.
    Кино бүтээгч Хуан Мануэл Ромеро хэлэхдээ "Бид бодит байдлыг тэр чигээр нь тусгаагүй, бидний киног харьцангуй зөөлөн гэж хэлж болно, яагаад гэвэл бид кинондоо цуст аллагуудыг ихээр харуулаагүй, бид ердөө хүмүүсийн хүссэн зүйлийг хийхээр зорьдог" гэсэн байна.
    Киноны нэрнүүдийг Англи руу орчуулвал юуны талаар өгүүлж байгаа нь нилээд ойлгомжтой болно. "Синалоагийн цөөврүүд", "Цуст газар", "Наркоз ба нохойнууд" зэрэг нь хамгийн алдартай нэрнүүдийн тоонд багтжээ.
    Кино бүтээгчид өөрсдийн нь дэлгэцийн уран бүтээл ямар нэг хар тамхины бүлэглэлийг буруу байдлаар харуулаагүй гэдгийг нягтлан шалгадаг гэдгээ хэлж байгаа юм.  Энэ нь тэднийг аюулгүй байдлыг хангадаг цензурь маягийн зүйл юм.
    Бид эдгээр асуудлыг хамгийн зөв, тохиромжтой байдлаар шийдэж ажилладаг, тэд бидний араас ирнэ гэдгээс айдаггүй, яагаад гэвэл бид өөрсдийн хамгийн сайн чадах зүйлээ л хийдэг, өнөөг хүртэл биднийг заналхийлсэн тохиолдол гараагүй гэж Хуан Мануэл Ромеро ярьсан байна.
    Мексикт Narco-movies буюу хар тамхины сэдэвтэй кино бүтээдэг долоон киностуди байдаг. Бодит байдал дээр тулгуурласан энэ төрлийн кино эрэлт ихтэй гэдэг нь батлагджээ. Кино бүтээгчдийн хэлж байгаагаар хар тамхины сэдэвтэй киноноос хууль бусаар их хэмжээгээр зарагдсан DVD-ний орлогыг тооцолгүйгээр жилд 12 сая долларын ашиг олдог аж.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш