Өнгөрөгч бямба гаригт Мексикийн томоохон хар тамхины бүлгийн толгойлогчийг баривчилжээ. Хар тамхины наймаа, хүний наймаа, аллагын хэрэгт буруутгагдан Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан, La Linea хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч, 33 настай Хосе Антонио Хернандесийн толгойлдог мафи Мексиктээ хамгийн аюултайд тооцогдож байсан юм.
Өнгөрсөн бямба гаригт явуулсан тусгай ажиллагааны үр дүнд Мексикийн цагдаа нар түүнийг баривчилсан гэнэ. Эл Диего хочтой Хосе Антонио Хернандесыг цагдаа нар хуурамчаар хар тамхины томоохон наймаа хийхээр тохиролцон итгүүлж чадсан ба үүний үндсэн дээр оршин суугаа байрлалыг нь тогтоон дайралт хийж баривчилсан байна. Мексикийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр түүний талаар нэгэн дуулиантай мэдэгдэл хийлээ.

Энэ нь Эл Диего эхний байцаалтаар хойд хэсгийн Чивуава мужид 1500 гаруй хүнийг хөнөөх тушаал өгч байснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Түүнчлэн тэрбээр Сиудад Хуарез хотод насанд хүрээгүй хүүхдүүд голдуу 15 хүнийг хөнөөх тушаал өгснөө хүлээжээ. Тиймээс түүнийг 1500 орчим хүнийг хөнөөсөн болон асар их хэмжээний хар тамхи наймаалсан, төрийн албаныханд авилга хээл хахууль өгч, хүний наймааны сүлжээ байгуулж эхэлж байсан хэргээр буруутгажээ. Мексикийн Засгийн газар Хосе Антонио Хернандесийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнд 1.275.000 долларын шагнал амлаад байжээ.
Ийнхүү Мексикийн аюулгүйн хүчнийхэн хар тамхи бүлэглэлийн "акулуудыг" үе үе баривчилдаг хэдий ч дэлхийд хамгийн том хар тамхины зах зээлтэй Америк руу мансууруулах бодис гаргаж, их хэмжээний ашиг олох шунал хүсэл хэзээ ч буурахгүй гэж зарим шинжээчид үздэг байна.
Э.АМАР