Нээлтийн үйл ажиллгаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон БНСУ-ын I -KIAST байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
84-р сургууль нь 2009 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаандаа цахим технологийг нэвтрүүлж, багш бүр нөүтбүүк, анги бүр телевизтэй болж байсан. Тэгвэл таван жилийн дараа анхны ухаалаг сургууль болох эхний алхмыг эхлүүлж байгаа юм.
Тус төслийг БНСУ-ын I-KIAST байгууллага дэмжиж, цаашдаа Солонгосын Засгийн газар, Япон, Юнескогийн тусламжаар хамтран ажиллах аж. Энэхүү электрон анги нь багш нар самбар, шохойноос салж, ухаалаг самбарыг ашиглах юм. Мөн сурагч бүр ухаалаг самбартай холбогдсон өөрсдийн таблеттай байх бөгөөд олон төрлийн ном, дэвтэр цүнхэлж явах шаардлагагүй болно гэсэн үг. Энэхүү технологийг дэлхий дээр БНСУ ашигладаг бөгөөд Сэжүн хотын бүх сургууль ухаалаг самбарын технолгийг нэвтрүүлсэн байна.
Ухаалаг самбар нь зөвхөн багшийн үйл ажиллагааг хялбар болгохоос гадна сурагчдын хичээлдээ хандах хандлага, багштайгаа харьцах харилцаа, мөн хичээлийн цагийг хэмнэж буй давуу талтай юм. Ухаалаг самбар ангийн бүх сурагчдын таблеттай холбоотой байж, гэртээ байгаа үедээ ч багштайгаа холбогдож, харьцаж болох аж. Дэлхий нийтээр цахим ертөнц хөгжиж, орчин үеийн хүүхдүүдийн хамгийн их хэрэгдээ болсон техник, технологийн энэ үед 2013 онд гэхэд нийслэлийн таван сургуулийг ухаалаг сургууль болгож, үе шаттайгаар өргөжих юм.