logo
Төмөр замын салбарт олон улсын болон европын холбооны стандартыг нэвтрүүлнэ

Төмөр замын салбарт олон улсын болон европын холбооны стандартыг нэвтрүүлнэ

2013/04/03
Манай Улсын төмөр замын тээврийн салбар нь 2005 он хүртэл өөрийн үндэсний стандартгүй, ОХУ-ын стандарт, норм дүрмийг орос хэл дээр шууд хуулбарлан авч ашиглаж байсан бөгөөд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл GOST стандартуудад нэмэлт, өөрчлөлт оруулах буюу 1:1 харьцаагаар орчуулан хэрэглэж байна. Өнөөгийн байдлаар Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийт 23-н үндэсний стандартыг мөрдлөгө болгон ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлаас /2010 оны 32 дугаар тогтоол/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан I, II, III дугаар үе шатны төмөр замыг барьж байгуулах, уг салбарт төрийн болон хувийн хэвшлийн суурь бүтэц эзэмшигч,

тээвэрлэгч компаниуд олноор бий болж буй чиг хандлагатай уялдуулан төмөр замын тээврийн тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал багатай шинэ техник, технологийг нэвтрүүлэхэд олон улсын болон Европын холбооны стандартуудыг нутагшуулан, мөрдүүлэх зүй ёсны шаардлага гарч байна.

Зам, тээврийн яам Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас дараах стандартуудыг боловсруулан батлуулахаар Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна. Үүнд:

1. “EN-13230-I, II Төмөр бетон дэрний ерөнхий шаардлага Төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ. Техникийн шаардлага MNS EN 13146-1,2

2. Төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ. Туршилтанд тавих шаардлага MNS EN 13146-1,2,3,4,5,6,7,8,9,

3. Төмөр замын автоматик ба телемеханикийн нэр томьёо,тодорхойлолт;

4. Хөдлөх бүрэлдэхүүний нэр томьёо, тодорхойлолт;

5. Төмөр замын ачааны вагоны хайрцган гүүшин. Техникийн ерөнхий шаардлага MNS EN 12080 танилцуулага, саналын товьёо зэргийг эцсийн байдлаар боловсруулан 8/1424 дугаар албан тоотоор Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш