-Цаашид намын хатуу гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй-
МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын эрх зүйн хороо”-ноос “Залуусаа аваръя, Хуулиа шинэчилж оролцъё” уриан дор 3 сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэ үеэр зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачилгыг дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний нэг нь “Улс төрийн намын тухай хууль”-д залуучуудыг улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзуулах, (намчирхдаг үзлийг таслан зогсооё), намын хатуу гишүүнчлэл гэх бус дэмжигч гишүүдтэй байх тогтолцоог дэмжих, улс төрийн намуудын дэргэдэх төрийн бус байгууллагуудыг хориглох, сонгох, сонгогдох эрх, түүний хэрэгжилт үр дүнгийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байсан. Ингээд бид дээрх асуудлаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бат-Эрдэнийг “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.
-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын залуучууд мэдлэг боловсрол, биеэ авч явах тал дээр хэр байна гэж та бодож байна. Энэ асуултаар яриагаа эхлэх үү?
Баярлалаа. “Залуучуудын үнэн” сонины хамт олон, уншигчид болон Монголын нийт залуучууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монголын залуучууд боловсролдоо анхааран өөрийхөө төлөө хичээл зүтгэл гаргаж, гадаадын их дээд сургуулиудад сураад эргээд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож улс орондоо хувь нэмрээ оруулдаг болжээ. Бид 2011 онд Монгол улсад анх удаа 3Р гэдэг судалгааг хийж байсан. Тухайн судалгаан дээр үндэслээд харахад нийт боловсролтой залуучуудын түвшин харьцангуй, ялангуяа гадаад хэлний мэдлэг маш их сайжирсан байсан. 2008, 2009 онд хийж байсан судалгааг дээрх оныхтой харьцуулахад нийгмээс хүсч байгаа хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл нь арай өөр болсон байсан л даа. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох, залуус амьдралд тулгамдаад байгаа асуудлаа илүү бодитой илэрхийлдэг болсон байна.
-Залуучуудын мэдлэг боловсрол дээшилж, биеэ авч явах байдалдаа анхаардаг болсон нь сайшаалтай ч хүний мөс, хүн чанар гэдэг зүйл орхигдоод байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Үүнд нийгмийн өөрчлөлтийн асуудал нөлөөлж байгаа байх л даа. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Бүх хүмүүс гар утастай болж түүгээрээ харилцаа тогтоох болсон. Урьд нь гар утсыг төдийлөн ашигладаггүй байхад уулзах ёстой хүнтэйгээ заавал очиж уулздаг ч гэх юм уу хүн хоорондын харилцаа их байж. Одоо тэр харилцаа багасаад гар утас, цахим ертөнцийн харилцаа ихэсч энэ нь хувь хүний зан чанарт нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүхэнд залуучууд өөрсдөө анхаарах хэрэгтэй. Мөн МЗХ ч энэ тал дээр тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг байх гэж би ойлгож байгаа. Ялангуяа залуучуудыг хамарсан хороод, зөвлөлийг байгуулж байгаа нь залуучуудад хэрэгцээтэй, тэднийг ойртуулж нэгтгэдэг үйл ажиллагааны нэг юм. Тэгэхээр бусад залуучуудын байгууллагуудын хувьд ч энэ чиглэлийн үйл ажиллагааг түлхүү хийх хэрэгтэй гэж боддог. Мөн дээр хэлсэн 3Р судалгаанд хүүхэд, залуучуудын асуудал яагаад хамт яваад байгаа юм бэ? гэдэг асуудал гарч ирсэн. Хүүхэд гэдэг чинь өөр шүү дээ. Ясль, цэцэрлэг, сургуулийн насныхан. Харин залуучууд гэдэгт энэ эх орны ирээдүйг авч явах хүмүүс орно. Тэднийг боловсруулах, хөгжүүлэх, бүтээн байгуулалтанд оролцуулах хэрэгтэй. Эдгээр залуусаар дамжуулж дараа дараагийнхаа үеэ, дүү нараа бэлтгэх гэсэн маш олон асуудал байна. Гэтэл залуучуудын агентлаг гэх газар алга. Зөвхөн залуучуудын асуудлыг тусд нь шийдвэрлэдэг төрийн байгууллага байхгүй байна гэж залуучууд хэлдэг. Уг нь бол залуучууд хоорондоо амьд харилцаатай, хамтдаа эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцмоор байхад 25 настай залуугийн асуудлыг 15 настай хүүгийн асуудалтай хамт авч үзэхээ л болих хэрэгтэй байгаа юм. Энэ талаар бид өмнөх Засгийн Газарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байсан. Манай Улсын нийт хүн амын 67-68 хувийг залуучууд эзэлж байгаа. Гэтэл эдгээр залуусыг “Хүүхдийн газар” гэдэгт наагаад тэдний талаар тусдаа бодлогогүй явж байгаа нь маш том эмгэнэл юм. Шинэ Засгийн Газар ч залуучуудын талаар ямар нэгэн бодлого гаргасангүй. Ер нь дэлхийн улсуудын түвшин гэж байдаг. Түүнд 30-35 насныхан хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа тохиолдолд тэр улс хурдацтайгаар хөгждөг гэсэн байдаг. Гэтэл манай улсын залуусын дундаж нас 20-25 байна. Тэгэхээр 30-35 насныхан болоогүй байгаа учраас улс маань хөгжих гэж байгаа гэж мянга яриад ч хүн нь боловсорч амжаагүй болохоор улсын хөгжил хүссэн хүсээгүй удаашраад байна. Тиймээс МЗХ, Ардчилсан Залуудын Холбоо, НАМЗХ болон өөр ямар залуучуудын байгууллага байна, тэр бүгд нэгдээд залуучуудын талаарх бодлогыг төр засагт хүргэх ёстой гэж бодож байна.
-Манайд зөвхөн залуучуудаа тусгайлан авч үздэг байгууллага байдаггүй. Төрөөс залуусын талаар баримтлах бодлогогүй байгаад та шүүмжлэлтэй хандаж байна уу?
Төрөөс залуучуудын талаар асуудлыг эрхэлсэн тусдаа байгууллага гэж алга байна. Одоо бол МЗХ гэсэн ганц байгууллага л байна. Энэ байгууллагыг хувь хүний үүднээс харахад нэг хэсэг үйл ажиллагаа нь унтарч байгаад одоо дахин сэргэж байна. Ний нуугүй хэлэхэд Монголын залуучууд хаана хандахаа мэддэггүй. Харин төрөөс яаж хардаг вэ гэхээр та өвдөх юм бол эмнэлэгт, хэрэгт холбогдох юм бол цагдаад, зөвлөгөө хэрэгтэй бол хуулийн товчоонд ханд, таны эрх нээлттэй гэдэг. Гэтэл залуучуудад зориулсан яг тэдний асуудлыг гаргаж тавьдаг төрийн байгууллага байх шаардлагатай байна. Хамгийн наад захын жишээ гэхэд л их дээд сургууль дөнгөж төгссөн залуу амьдрал дээр гараад ажил хийгээд мэдээж гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Гэтэл хүүхдээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Улсын цэцэрлэгт өгье гэхээр хүүхдийн тоо гүйцсэн гээд авахгүй. Гэртээ хүнээр харуулъя гэхээр залуу хүмүүст санхүүгийн боломж байхгүй. Тэгээд ээж ааваараа харуулъя гэхээр тэд бас ажил хийж амьдралаа залгуулна. Ийм асуудлаас болоод ид ажил хийх насны залуусын нэг нь гэртээ хүүхдээ харж үлддэг. За хүүхдээ цэцэрлэгт өгчихлөө гэхэд дараа нь орон байрны асуудал гарч ирнэ. Мэдээж дөнгөж сургууль төгссөн хүнд ямар орон байр байх вэ дээ. Аав ээжтэйгээ хамт амьдаръя гэж бодоход хадмын дарамт энэ тэр гээд гуравдагч этгээдээс болоод хоорондын харилцаанд цав үүсдэг. Үүнээс болж гэр бүл салж байна. Заавал хадмуудтайгаа амьдрах албагүй, түрээсийн байранд оръё гэхээр бас л асуудалтай. Тэгэхээр энэ бүхэнд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Төр залуу гэр бүлийн орон сууцны асуудлыг шийдэж, тодорхой хугацаанд байршуулдаг бол залуус хөлөө олоод дараагийнхаа алхамд орно шүү дээ. Яг ийм байдлаар ажилладаг маш олон орон байна. Монгол улс хөгжье гэвэл залуусаа дэмжих хэрэгтэй.
-Сүүлийн үед залуучууд ажилгүйчүүдийн тоог нэмж байна гэж шүүмжлэх болсон. Залуу гэр бүлийн нэг нь гэртээ хүүхдээ харах хэрэгтэй байгаа учраас ажлын орон тоо байгаа ч ажилгүйчүүдийн тоонд орох шалгааны нэг болж байна гэж та бодож байна уу?
Ер нь тийм л дээ. Бүсгүйчүүд маань гэртээ хүүхдээ хараад үлдэж байна. Гэтэл гэртээ сууж байгаа тэр эмэгтэй магадгүй 10 жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн мундаг боловсролтой хүн байхыг үгүйсгэхгүй. Тэр эмэгтэй хүүхэд гаргасан нь буруу зүйл биш шүү дээ. Хүүхдээ харах хугацаанд нь хараад дараа нь ажлаа хийгээд явбал тухайн гэр бүлд хэрэгтэй. Жишээ нь би 45 хоногтой ясльд орсон байгаа юм. Тэр үед улс хүүхдийг нь хардаг байсан байна. Яагаад гэвэл залуу гэр бүл ажил хийх хэрэгтэй. Хэдий би 45 хоногтой ясльд орсон ч үхчихээгүй л байна. Харин ч цэцэрлэг, сургууль, дугуйлангаар дамжаад олон хүүхэдтэй найзалж нөхөрлөсөн. Тухайн үед ном их уншуулж, цэцэг тариулж, халаасандаа нусны алчуур, самтай явахыг сургадаг байсан. Энэ бүхэн тухайн нийгмийн буруу огтхон ч биш. Гэтэл одоо залуучууд ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг яваад байна. Үүнийг их дээд сургууль төгссөн боловсон хүчин муу байна гэдэг талаас нь харж болохгүй.
-Залуус өнгөрсөн үеийн туршлага дээр шинэ бүхнийг давхар харж явах ёстой юм шиг санагддаг. Гэтэл залуучууд хуучин бүхнийг үгүйсгэх гээд байдаг болсон юм шиг ээ?
“Өнгөрсөнгүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байхгүй” гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр өнгөрсөн үеийг үгүй хийнэ гэдэг байж болохгүй асуудал. Яахав өнөөдөр цаг үеэ дагаад бүх зүйл хөгжчихсөн байна. Гэхдээ өнгөрсөн үе муу, соёл иргэншилгүй байсан гэж хэн хэлж байгаа юм бэ? Магадгүй өнөөдрийнхөөс илүү, амьд харилцаатай байсан юм биш үү? Өнгөрсөн бүхэнд эх орны маань маш их бүтээн байгуулалт, тусгаар тогносон улс болсон гээд олон чухал зүйл байна. Тэгэхээр “өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чинь тань руу их буугаар буудна” гэсэн үгийг санаад аль алиныг нь хослуулж явах хэрэгтэй. Ер нь өнгөрсөн үеэ үгйсгэж байгаа хүн аав ээжээ үгүйсгэж байна л гэсэн үг. Бас залуусын дунд нэг ажиглагддаг дутагдалтай зан байна. Энэ нь хэн байснаа мартах. Гадаадад гурав, дөрөвхөн жил сурч ирчихээд Монгол аймаар хог шороотой, автобус нь муухай байна гэж ярьдаг залуустай их таарч байлаа. Уг нь тэр залуу 25 настай байлаа гэхэд 21 жилийн амьдрал нь Монголын шороон дунд, тэр тролейбусанд сууж, халтар найзуудтайгаа уулзаж өнгөрсөн байдаг. Дандаа англи хэлээр ярьдаг, цэмцгэр орчинд өсөөгүй л байхгүй юу. Тэгэхээр энэ болгоныг хослуулаад анх хэн байсан, одоо хэн байна, ирээдүйд хэн байх ёстойгоо сайн бодох хэрэгтэй. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
-Одоо сошиал медиа амьдралд нилээд чухал үүргийг гүйцэх боллоо. Зав муутай хүмүүс ч үүгээр дамжуулж ажлаа амжуулах болсон. Та хэр идэвхтэй хэрэглэгч вэ?
Би сошиал медиаг сайн ашигладаг, фэйсбүүк, твитертэй. Цаасан сонин бараг уншдаггүй. Онлайнаар хүссэн мэдээллээ авчихдаг. Бид өнгөрсөн хагас сайн өдөр “Твитер шаг-2013” жиргээчин Занданшатарын санаачилгаар түүний нэрэмжит тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээний зарыг зөвхөн твитер, фэйсбүүкээр түгээхэд л 75 хүн бүртгүүлсэн. Тухайн хүн мэдчихээд өөрөө оролцохгүй байсан ч хүүхдээ дагуулаад ирсэн байсан. Маш их хэмжээний мэдээллийг онлайн ертөнцөөс авч байгаа нь сайшаалтай. Бас муу тал байгаа нь хүүхдүүд сошиал медиагаар дамжуулан болох болохгүй юм үзээд өөрсдөө түүнээсээ айж цочиж, зарим нь тэр бүгдийг муу нөлөөллөөр ашиглаж байна. Онлайнаар дамжуулан маш их гэмт хэрэг гарах болсон. Мэдээж энэ бүхнийг сайн талаас нь ашиглах хэрэгтэй. Жишээ нь би твитертээ хэлэх гэсэн үгээ бичээд 5000 хүнд хүргэж, зохион байгуулсан үйл ажиллагааныхаа зургыг аваад фэйсбүүктээ оруулахад хэдэн мянган хүн үзэж, гар утсаараа олон ажлаа амжуулж байна. Магадгүй би аавынхаа 10 жил хийдэг байсан ажлыг энэ бүгдээр дамжуулаад 2 жилийн дотор амжуулж байгаа ч юм билүү. Гэхдээ залуус онлайн ертөнцөд хэтэрхий их цаг заваа зарцуулж, сурч боловсрох цагаасаа хумслаад, донтох хэрэггүй л гэж боддог.
-Ухаалаг гар утасны тусламжтайгаар хүмүүс нийгэмд болохгүй байгаа бүхнийг ил болгож байна. Үүнд хүмүүс өөр өөрийн байр сууринаас л хандах болсон. Таны бодлоор?
Нийгэмд сайн л зүйл. Гар утсаараа болохгүй байгаа зүйлийн зургийг аваад нийтэд түгээж чадаж байгаа хүн ядаж өөрөө тийм үйлдэл гаргахгүй. Бусаддаа ч нийгэмд ийм юм болохгүй байна, үүнд анхаараач ээ гэдэг мэдээллийг маш түргэн өгч чадаж байна. Би ч гэсэн замын яг уулзвар дээр машин эргэхэд төвөгтэй байдлаар зогсчихсон замын цагдаагийн машинд шүүмжлэлтэй ханддаг. Саяхан би өөрийн твитер хуудсандаа ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд төрийн байгууллагынхан, цагдаа, ард иргэд бүгдээрээ Үндсэн хуулиа судалцгаая гэж бичсэн. Яагаад гэвэл бид төр засгаасаа л үлгэр жишээ авна. Тийм болохоор би бас л Монголын нэгэн залуу хүний хувьд ерөнхий сайдаа Үндсэн хууль зөрчөөд байгааг хараад суумааргүй байна. Үүнээс болоод залуус Үндсэн хууль чинь хэрэгтэй юм уу үгүй юм уу гэсэн бодолтой явдаг ч юм билүү. Тиймээс залуучууд нийгэмд болохгүй байгаа бүхнийг ил гаргах хэрэгтэй. Ийм маягаар миний мэдэхийн хүн амины хэргийг хүртэл илрүүлж байсан. Замын цагдаа 1000 ажилтантай бол өнөөдөр 100-н мянган залуу сошиал медиагаар дамжуулан дүрэм зөрчсөн машиныг илрүүлж байна шүү дээ.
Ярилцсан: Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин