1978 онд буюу 35 жилийн тэртээ Монгол Улсад гадаад, дотоодын хүүхэд багачуудыг хүлээн авч, амраадаг олон улсын хүүхдийн зуслан байгуулагдсан нь өдгөөгийн “Найрамдал” төв юм. Хүнээр бол ид хийж бүтээдэг идэр насандаа яваа энэхүү байгууллага 35 жилийн ойгоо угтан олон ажил зохион байгуулж буйн нэг нь “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг” хэмээх хөтөлбөр юм. МЗХ-той хамтран зохион байгуулж байгаа хүүхэд насанд хүргэх мөрөөдлийн галт тэрэг Найрамдал зуслан руу хөдлөхөөр болсон гэнэ. Хүүхэд насандаа эргэн очиж үе тэнгийн найз нөхөдтэйгээ хамт архигүй, тамхигүй бас хөзөргүйгээр өглөөнөөс орой хүртэл яг л хүүхэд насандаа эргэн очсон мэт хөгжөөнт тэмцээн тоглож 3 хоног амарч өнгөрөөхөөрөө онцлогтой юм байна. Мөн бүлгийн багш нар нь найрамдал зусланд амарч өссөн нийгэмд хийж бүтээж яваа үе үеийн олны танил хүмүүс байх юм байна. Энэхүү үйл ажиллагаа нь 4-р болон 5-р сард болох гэнэ.