Газар нутгийнхаа төлөө бүлээн цус, халуун амиа өгсөн Галдан Бошигт, Ард Аюушын хөшөөнд “Шударга ёсны аян 2013”-г Баруун бүсэд түгээгч Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар өнөөдөр цэцэг өргөлөө. Шударга ёсыг түгээн дэлгэрүүлж ард иргэдийгээ байгалийн баялагтаа эзэн суулгахын төлөө тэмцэж яваа МАХН-ынхан өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн газар нутгийнхаа төлөө зүтгэх болно гэдгээ энэ үеэр амлалаа.