logo
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ

2013/04/03
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар шаардлага хүргүүлжээ.
МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн захиалгат, шүүхийн удаа дараагийн хууль бус шийдвэрүүд, хүний эрхийг уландаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уршгаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж, ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги буюу харъяаллын дагуу Нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эмч нарын дүгнэлтээр түүний биеийн байдал маш хүнд болсон. Ийм байхад ШШГЕГ болон хорих ангийн удирдлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Эрүүл мэндийн тухай хуулиудын зохих заалтуудыг зөрчин Н.Энхбаярыг нар салхинд гаргалгүй тус хуулийн 109.2-т заасан гяндангийн ялтныг өдөрт нэг цагаас доошгүй хугацаанд гадаалуулах эрхийг эдлүүлэхгүй, гяндангийн ялтнаас дор байдлаар хандаж ирсэн аж. Өөрөөр хэлбэл холбогдох албан тушаалтан, эрх мэдэлтнүүд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоожийг үл биелүүлж, хуулиас дээгүүр авир гаргажээ.
Тиймээс дээрх нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорт хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагадаа,”Үүссэн нөхцөл байдал нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг илтээр зөрчсөн байна. Тиймээс хуулийн биелэлтийг хангуулах үүрэг хүлээж, тангараг өргөсөн Ерөнхий прокурор таны болон УИХ-ын гишүүн бидний сэтгэлийг нэгэн адил зовоож байгаа гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцлоод Ерөнхий прокуророос Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж буй ШШГЕГ-ын дарга, удирдлагууд, Хорих ангийн удирдлагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч, хуульд заасан хариуцлагыг яаралтай хүлээлгэхийг хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд шаарджээ.
Тус шаардлагын дагуу авсан арга хэмжээ, зохих хүмүүст хүлээлгэсэн хариуцлагын талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэхийг хүсчээ.

Жич: Шаардлагын бүрэн эхийг зурган дээр дарж томруулан үзнэ үү...


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш