logo
Би нэрнээсээ ичээд байна аа

Би нэрнээсээ ичээд байна аа

2011/08/02
Бага ангид шинэ хүүхэд шилжиж иржээ. Залуухан багш бүсгүй түүнээс нэрийг нь асуутал,
-Багш аа, би хэлэхээсээ ичээд байна аа. Хүүхдүүд шоолно гэжээ.
Багш бодоод мэргэн арга олов.
-За тэгвэл чи нэрнийхээ утгыг тойруу замаар тайлбарлаад өгчих.
-Гараараа эвтэйхэн бариад, амандаа хийдэг. Өмнө талдаа том бондгортой, урт гонзгой юмны нэрээр намайг нэрлэсэн юм аа, багш аа. Багшийн нүүр час улайлаа. Шинэ охин гайхан харна.
-Ямар заваан юм бэ! Очиж очиж эр хүний бэлэг эрхтэнээр хүүхдээ нэрлээд байхдаа яах вэ дээ! Завхарчихсан эцэг эх вэ?
-Багш аа, бэлэг эрхтэн биш ээ. Миний нэрийг Халбага гэдэг юм аа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш