Намын гишүүн гэж хэн бэ. Тэдний эрх үүрэг хийгээд хариуцлага, ажиллах нөхцөл байдал, намын шат шатны байгууллага тэр дундаа дунд болон анхан шатны нэгжийн уялдаа холбоо, эрх үүргийг үндсэн дүрмээрээ тодорхой болгохыг Ардчилсан намын гишүүд эд хэлэлцэж байна.
Тус намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн орон даяарх хэлэлцүүлэг өнөөдөр Говьсүмбэр аймгаас эхлэсэн бол Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сонгууль болохоор л намын гишүүдээ санадаг байдлыг таслан зогсоож иргэд болон намын анхан шатны нэгжтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Тухайн орон нутаг болон тойргоос сонгогдсон зарим хүн усанд хаясан чулуу шиг алга болдог. Хэдийгээр тэднийг эргүүлэн татах эрх бидэнд нээлттэй ч энэ талаарх хариуцлагын асуудлыг дүрэмдээ тусгах нь зүйтэй хэмээн хэлж байв. Мөн намын гишүүд хэдийгээр намынхаа төлөө зүтгэж амь амьдралаа зориулж байгаа ч нам намайг дэмжих ёстой, миний амьдралыг өөд нь татах хэрэгтэй гэх зэргээр намаа буяны байгууллагын нүдээр хардаг явдал байж болохгүйг сануулж байв.
2000 оны гуравдугаар сард хуралдсан намын Их хурлаар баталсан үндсэн дүрэмд өнгөрсөн хугацаанад зарим нэг өөрчлөлт орж байсан ч үндсэн концепцид өөрчлөлт орж байгаагүй юм. Хөлгүй бол хол явахгүйн адил дарга нарт таалагдсан хэчнээс сайхан дүрэм батлаад намын ажил урагш явахгүй. Тиймээс дүрмээ намын дунд болон анхан шатны нэгж, үүрийн гишүүдээрээ хэлэлцүүлж тэдний санаа бодлыг чухалчилж байгаад намын гишүүд талархалтай буйгаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.