АНУ-ын ерөнхийлөгч цалингийнхаа 5 хувийг улс орныхоо төсөвт хандивлана
2013/04/05
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төсвийн зарлагыг хорогдуулж байгаа нөхцөлд цалингийнхаа 5 хувийг улсын төсөвт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Барак Обама жилд 400 мянган долларын цалин авдаг байна. Хууль ёсоор тогтоосон цалингийн энэхүү хэмжээг өөрчилж үл болно. Обама цалингий нь багасгасан төрийн бусад албан хаагчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлээд энэхүү шийдвэрийг гаргажээ. Төсөв хэмнэх арга хэмжээг өнгөрсөн сарын 1-нээс АНУ-д авч эхэлүүлжээ. Санхүүгийн жил 9-р сарын 30-нд дуустал улсын төсвийн зарлагыг 85 тэрбум доллароор хорогдуулахаар шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.