logo
Умард Солонгос зүүн эрэг хавьдаа татан шилжүүлсэн пуужинг 4-р сарын 15-нд хөөргөж болзошгүй...

Умард Солонгос зүүн эрэг хавьдаа татан шилжүүлсэн пуужинг 4-р сарын 15-нд хөөргөж болзошгүй...

2013/04/05
БНАСАУ-ын зүүн эрэг хавийн нутагт татан шилжүүлсэн пуужинг БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг төрсөн өдрийг тохиолдуулан 4-р сарын 15-нд хөөргөж мэднэ гэж  өмнөд солонгосын тагнуулын мэдээ баримтыг үндэслэн мэдээллээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба Солонгосын хойг болон Япон улс, Гуам арал дахь цэргийн баазудад цохилт өгнө гэж сүрдүүлэх Пхеньяний ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд эл асуудалд гойд анхаарал тавьж байна. БНАСАУ дунд зайны тусгалтаа пуужингаа зүүн эрэг хавийн нутагтаа байрлуулсан тухай урьд мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын эх сурвалжийн уламжласнаар энэ нь 3 мянган км зайны тусгалтай Musudan пуужин байх. Пуужин Өмнөд Солонгос, Япон улсууд даяар, түүнчлэн Номхон далайн америкийн Гуам арал дахь байг сөнөөж мэднэ. Тагнуулын албаны мэдээлснээр пуужинг галт тэргээр тээвэрлэжээ.
   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш