Японы инженерүүд Орланд хотод болж өнгөрсөн "Интернетийн бодит боломжууд" бага хурал дээр үнэр дамжуулах дэлгэцийг дэлгэн харуулжээ. Токиогийн хөдөө аж ахуйн их сургуулийн инженерүүд ийм технологийг бүтээжээ. Тус "Smell-o-vision" дэлгэцийн дөрвөн буланд дөрвөн сэнс суурилуулжээ. Чухамдаа гелийн капсул болон дэлгэц нь доторх үнэрийг эдгээр сэнснүүд нь хүн рүү илгээх юм. Тэдгээр нь дүрс гарч ирсэний дараа идэвхжинэ. Smell-o-vision дэлгэцийг зар сурталчилгаанд өргөн хэрэглэхээр зэхэж байна. Ялангуяа ийм технологи нь хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үр дүнгээ өгч мэдэх бөгөөд чухам ийм үнэр нь хүний хоолны дуршилыг идэвхжүүлэх ёстой аж.