logo
Нийслэлийн удирдлага архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлана

Нийслэлийн удирдлага архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлана

2013/04/05
Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс өнгөрсөн хугацаанд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож, хэрэгжилтийг хангах ажлыг нийслэл дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулсан нь иргэдээс ихээхэн дэмжлэг авсан байна.

Тиймээс одоо “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах, санал боловсруулж НИТХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа аж.  Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар согтууруулах ундаа худалдах 2358, түүгээр үйлчлэх 1593, нийт 3951 тусгай зөвшөөрөлтэй цэг байгаа нь нийслэлийн хэмжээнд 317 иргэнд нэг цэг ногдож байгаа юм байна.  Тиймээс тус хэлтсийнхэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлан ажиллахаар болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш