logo
Эзэн нь уншихгүй захидал

Эзэн нь уншихгүй захидал

2013/04/05
Хараад байхад бидний эцэг эхийн үед захидал жинхэнэ утгаараа байж. Надаас чамд навчнаас цэцгэнд бла бла бла... гээд л. Харин одоо үед яаж бичих юм бүү мэд.  Гурван жилийн өмнө чамайг анх харж билээ. Танилцах үдэшлэгийн маргааш сургууль дээр нээх нялх амьтан гүйж ирээд надаас аудио си ди нэхээд л. Тэр үеэс хойш би чамд дурласан. Би гэдэг хүн ч дээ таалагдсан бүсгүйтэйгээ юм ярих гэхээр сэрэл мэдрэмжийн адраналин ширгэчихдэг цус байгаа юм. Тэгээд л дотроо чамайг үргэлж бодоостой. Юм ярья гэхээр ичингүйрэн балайраад л. Ингэж тэгсээр байтал гурван жил өнгөрчихөж. Тэгээд чамайгаа хэн нэгэн эрд биш холын холд алдчихаж. Чамайгаа юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Би ч яахав байдаг л нэг угсарсан десктоп. Core Quad cpu, DDR3-ын 2 gb Ram-тай. Ер нь процессор бол гайгүй. Кэйс минь ч яахав бакь гоё биш ч гэсэн хэнд ч гологдохгүй. Монитор хаа очиж LED. Харин чи минь бол “Apple” брендийн тансаг зэрэглэлийн Лаптоп. Инээмсэглэл чинь ерөөсөө л Yahoo messenger-ийн лого шиг. За за арай л мангар жишээ авчихжээ. Явсны чинь дараа мессенжерт хоёр таарсан. Хоёланд нь бүлэмцүү. Маргааш нь юу гэснээ бодтол  хонгион толгойтой хүнээс ч мулгуу юм биччихсэн байж билээ. Шууд хайртай гээд хэлчихээгүй нь их юм гэж бодоод өөрийгөө тайвшируулсан даа. Одоо уулзвал нөгөө нэг Цогоо гуай гээд байдаг жүжигчин Хүрлээгийн тоглосон реклам шиг ..... гуай ..... гуай гээд л тувт зогсоо зайгүй юм асуугаад баймаар л байна. Даан ч чадахгүй байх л даа. Ингэсэн юм шиг байгаа юм. Бурхан багш намайг маш хичээнгүйлэн урлаж байжээ. Харданд нь хэрэглээний программуудыг нь инсталлдаад л. Тэгсэн чөтгөр дурак хакердаж вирус хийж хаяад үзэл бодлоо амаараа илэрхийлэх файл-д нь Fatal error заалгуулчихав. Үр дүн нь хайр дурлалын асуудал дээр нойл. Үзэл бодлоо илэрхийлэх файл нь цаасан дээр илэрхийлэх программ руу Cut-лагдаад  бодсоноо ярьж чаддаггүй бичиж л чаддаг болчихсон юм шиг байна.  Одоо хэзээ ирэхийг чинь мэдэхгүй. Хүлээлээ. Ирээд намайг тоодог дээрээ тавьдаг. Хэцүү юм аа хэцүү юм.
Үзэсгэлэн гоо чинь саран адил ч
Үлээх салхи шиг холдон одох юм
Баяр баясгалан уйтгар гунигийг
Бал бурам шиг чамайг амсаж чадсангүй ээ еэ еэээээ еэээээээээ гэж.

Бэлтгэсэн Тоншуул
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин



 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш