logo
Залуухан цагдааг буудан хөнөөсөн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

Залуухан цагдааг буудан хөнөөсөн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

2013/04/05
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан залуухан цагдааг буудан хөнөөсөн этгээдүүдийг эрэн сурвалжилж  байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан гэмт хэргийг шалгах ажлын хэсэг, орон нутгийн удирдлагууд болон ХХЕГ, ОБЕГ, Тагнуулын байгууллагын ажилтнуудын оролцоотойгоор  гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилжээ.Тус аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суудаг 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нарыг гэртээ нуугдсан байхад нь баривчилсан бөгөөд хэргийн нотлох баримт болох галт зэвсгийг хураан авсан байна. Хэргийн газрын үзлэгээр нотлогдсон гарын хээ, гутлын мөр зэрэг нь шинжилгээнд тохирч байгаа аж.

Монголын бүх цагдаагийн албан хаагчид талийгаачид эмгэнэл илэрхийлэн өнөөдөр өглөөний 8.00 цагт  нэг минут чимээгүй зогссон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш