logo
УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийн хурал хийлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийн хурал хийлээ

2013/04/05
УИХ-ын хаврын чуулганы нээлтийг орхин гарсан МАН-ын бүлгийг төлөөлөн тус намын дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн хурал хийлээ.

МАН нээлтийг орхин гарсан шалтгаанаа хоёр үндэслэлээр тайлбарлалаа. Тэд УИХ-ын харвын чуулганы нээлтэд үг хэлэх зөвшөөрөл хүссэн ч боломж олгоогүйд, хоёрдугаарт Ерөнхийлөгчийн хэлж байсан үгтэй санал нийлээгүй үүднээс Сүхбаатарын талбайд жагсаж байсан иргэдтэйгээ нэгдэх нь зөв хэмээн үзжээ.

МАН-ын бүлгээс 10 орчим асуудлаар чуулганы нээлтэд үг хэлэхийг хүсчээ. Үүнийг Ө.Энхтүвшин дарга танилцуулахдаа:

1. Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин муудаж байгаад яаралтай арга хэмжээ авах
2. Нүүрс экспортын асуудалд анхаарлаа хандуулж хоёр хөршийнхөө бодлого шийдвэрийг ажиглаж хамтран ажиллах
3. Цалин хөлсийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахад арга хэмжээ авах
4. Бондын зарцуулалтыг ил тод болгох
5. Бизнесийн орчинг боомилж байгаа шийдвэрүүдээ зогсоох
6. Ерөнхий сайд нь өөрөө Үндсэн хууль зөрчин томилгоо хийдэг асуудалдаа хариуцлага хүлээх
7. Ажлаас халахаа зогсоох
8. Гэмт хэргийн гаралтад анхаарлаа хандуулах. Оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оныхоос 28,3 хувиар ихэссэнд анхаарч арга хэмжээ авах
9. Есөн телевиз, 16 сайтыг хааж 400 гаруй хүнийг ажлын байргүй болсонд нөхөн төлбөр олгох зэрэг асуудалд одоогийн УИХ, Засгийн газар анхаарлаа хандуулж улмаар хариуцлага тооцох хүмүүстээ хариуцлага тооцтол бид тэмцэх болно гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш