logo
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар  хэвлэлийн бага хурал хийлээ

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ

2013/04/06

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы нээлтийг орхиж гарах болсон нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улсын Их хурлын хаврын чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  авлига хээл хахуультай тэмцэж, Монголд шударга ёс тогтож, бүх зүйлийг болж бүтэж байгаа  мэтээр нэг талыг барьж өрөөсгөлөөр ярьлаа. Оюу толгойн гэрээг батлахад одоогийн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалж байсан. Энэ үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэрээг дэмжээгүй бол Оюу толгойн луйврын гэрээ хийгдэхгүй байх байсан. Энэ том луйврын гэрээний эздийг шалгахгүй байсаар  өнөөдрийг хүрсэн. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч хүн өс хонзонгийн сэдлээр улс орныг удирдаж болохгүй. Ард түмнийг хуурч, мэхэлж нэг талыг барьж ярьсанд дургүйцлээ илэрхийлсэн юм.

Гишүүд  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах бичгээ өргөн барьж байгаагаа дуулгалаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хариуцлага алдаж, хууль зөрчсөн, хариуцсан салбараа удирдах чадваргүй, ёс зүйн алдаа, дутагдалтай, Засгийн газрыг мэргэжил арга зүйн талаас зөвлөж ажиллаж чадаагүй гэж онцолсон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш