Уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайд Л.Болд АСЕАН-ы орнууд болон Зүүн Өмнөд Азид гадаад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллаж буйг тэмдэглэн, манай улс тус бүс нутаг дахь интеграчлалын үйл явцад нэгдэн орж, өөрийн хувь хандиваа оруулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн бөгөөд АСЕАН-ы Гадаад харилцааны Сайд нарын 46 дахь хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болдыг урьж оролцуулан, Монгол Улсыг тус байгууллагын яриа хэлэлцээний түнш болох сонирхлоо илэрхийлэх боломж олгох тал дээр энэ жил АСЕАН-ыг даргалж байгаа улсын хувьд дэмжинэ үү хэмээн хүсэлт тавьжээ.
Эрхэмсэг дээд Ханхүү Мухамед Болкиах Гадаад харилцааны сайд Л.Болдод мэнд дэвшүүлэхийн ялдамд АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох сонирхлоо Пакистан, Шри Ланк, Бангладеш зэрэг орон мөн илэрхийлсэн байгаа хэдий ч танай талын хуралд оролцох хүсэлтийг нааштай хүлээн авч хариуг албан ёсоор мэдэгдэнэ хэмээв.