Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.
Архидалт жилээс жилд нэмэгдэж байна. 2013 оны нэгдүгээр улиралд СМДӨАЭАХХГ-т 300 гаруй хүн эмчлүүлэхээр ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хүнээр нэмэгдсэн тоо аж. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд ирж байгаа хүмүүсийн 30 гаруй хувь нь давтан эмчлүүлэгчид гэдгийг тус газрын дарга Б.Доржбат хэллээ. Өнөөдрийн байдлаар тус газар 130 орчим хүн эмчлүүлж байгаа юм байна. Харин доктор Э.Эрдэнэбаяр архидалт Монголын үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг онцлоод, шинэчлэлийн хүрээнд архи согтууруулах ундааг хэрэглэх, худалдаалах эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх ёстой гэв. Мөн тэрбээр Монголд эрүүлжүүлэх байр, албадан эмчилгээ байх ёстой юу, үгүй юу. Эрүүлжүүлэх байрыг подволоос гаргахгүй бол тэнд хүний эрх маш ноцтой зөрчигдөж байна гэдэг асуудлыг тавив.
Өнөөдөр дэлхий дээр манайхаас өөр улсад эрүүлжүүлэх байр байдаггүй. ОХУ эрүүлжүүлэх байртай байж байгаад өнгөрсөн жил татан буулгасан. Монголд ч ялгаагүй, эрүүлжүүлэх байрыг татан буулгаад хордлого тайлах төвийг байгуулах хэрэгтэй. Архидан согтуурах, донтох нь өвчин учир юуны түрүүнд хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийх ёстой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, ШШГЕГ-ын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар /СМДӨАЭАХХГ/ болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.