Өнөөдөр өглөөний байдлаар Хятадад зургаан хүн шувууны ханиадны уршгаар нас бараад байна. Дөрвөн хүн Шанхайд, хоёр хүн зүүн Жэзян мужид нас баржээ. Мөн 14 хүн шувууны ханиадны халдвар аваад байна. Шувууны ханиаднаас сэргийлэх вакцин одоохондоо Хятадад ч хилийн чанадад ч үгүй гэж урьд орон нутгийн «Чайна дейли» сонинд бичжээ. Шувууны ханиад АНУ-д тархвал шинэ төрлийн эмийн бэлдмэлийг боловсруулна гэж америкийн эрдэмтэн зарлан мэдээлжээ. Вирус ямар замаар хүнд халдаж байгааг илрүүлэхийг БНХАУ-ын эмч судлаачид оролдож байна. Шувууны ханиад хүнээс хүнд халдах баримтыг эрдэмтэд одоогоор илрүүлээгүй бөгөөд зөвхөн шувуунаас халдаж байгааг тогтоосон юм.