МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан – Уул” хайрын шүлгийн наадам 15 дах жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж, залуу яруу найрагчдын чансааг сойдог энэхүү наадам өнгөрсөн 2012 онд завсарласаны дараагаар энэ жил 15 дах удаагаа болсон нь энэ юм. УБ хот, хөдөө орон нутгаас уран бүтээлээ ирүүлсэн нийт 142 оролцогчдоос шалгарч энэ жил эмэгтэй залуу яруу найрагч тодорсон нь наадмын онцлох байлаа. Хайрын шүлгийн наадмыг энэ жил “Цагаан – Уул”-ын 2 удаагийн тэргүүн байрын шагналт, Болор цомын эзэн А.Эрдэнэ-очир, “Болор цом – 30” наадмын цомын эзэн Н.Гантулга, “Болор цом” наадмын эзэн Ж.Баяржаргал, Утга зохиол судлаач, яруу найрагч О.Содномпил, 2011 оны “Цагаан – Уул”-ын эзэн, залуу яруу найрагч С.Начин нар шүүж, наадмын хөтлөгчөөр МЗХ-ны Залуучуудын соёл урлагийн хорооны гишүүн, жүжигчин н.Алтаншагай, сэтгүүлч Б.Цэрмаа нар ажилласан юм. Наадмын хайрын шүлгийн төрлийн шагналт байруудад II байрын эзэнээр Минжинсайхан, III байрын эзэнээр Энхболд.Э, IV байрын эзэнээр Баяр, V байрын эзэнээр Ганхүрэл.Б, хайрын дууны үг төрлийн тэргүүн байранд Ганхүрэл.Б, 2-р байранд Минжинсайхан нар тодорсон юм.
Хайрын шүлгийн “Цагаан-Уул” 15 дах удаагийн цомын эзнээр МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн сэтгүүлчийн III курсын оюутан Эрдэнэ-Очирын Бүжинлхам тодорлоо. Энэхүү хайрын шүлгийн наадмын хамгийн анхны цомын эзэнээр 1991онд Ц.Оюундарь, дараа нь 1993, 2000 онд Г.Мөнхцэцэг, 1994 онд Л.Өлзийтөгс, 1996 онд Д.Оюундэлгэр нарын эмэгтэй яруу найрагчид түрүүлж байсан билээ. Харин энэ удаагийн наадмын цомын эзэн Э.Бүжинлхам нь 13 жилийн дараа эмэгтэй залуу яруу найрагчдыг төлөөлөн гарч ирсэн юм. Түүнтэй баярын сэтгэлээс болоод хайрын тухай ярилцснаа хүргэж байна.
-Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмын цомын эзэн боллоо таньд баяр хүргэе. Сэтгэлээсээ манай уншигчидтай хуваалцаач?
Баярлалаа сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Би “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадамд 3 дахь жилдээ оролцоод энэ жил түрүүлсэндээ баяртай байна. Энэ наадам хамгийн гэгээлэг, хамгийн сайхан наадам болдог. Учир нь өмнөх жилүүдэд түрүүлж байсан хүмүүс бүгд миний хайрлаж, хүндэтгэдэг утга зохиолын гол төлөөлөгчид байж чаддаг.
-Сүүлийн шатны таван оролцогчийн нэрийг дуудахад та ганцаараа эрэгтэй найрагчидтай үлдсэн тэр үед таны сэтгэлд юу бодогдож байсан бэ?
Яруу найраг бол “хүйсийн урлаг биш. Энэ бол цэвэр мэдрэмж. Тиймээс би зүгээр л шүлгээ уншсан. Гэхдээ маш догдолж, өөртөө хүлээлт үлдээсэн.
-Хайрын “Цагаан-Уул” наадамд эмэгтэй яруу найрагчид маш ховорхон түрүүлсэн байдаг. Учир нь 2000-оноос одоог хүртэл энэ наадмын эзэд эрэгтэй яруу найрагч нар байсан. Та энэ жил “цахиур” хагалан гарч ирж чадлаа?
Яруу найраг надад “хатуу” санагддаг. Гэхдээ хичнээн бид өнөөдөр энд оролцоод, шүлгээ сойдог ч яг яруу найргийн шүлгүүд цаг хугацаагаар хэмжигддэг мэт. Магадгүй өнөөдрийн миний уншсан шүлгүүд өнөөдөр хэн нэгний сэтгэлд хүрч чадаагүй бол маргааш, бүр цаашлаад хэдэн жилийн дараа ч тэр хүнийг хөдөлгөж чадна. Тиймээс бичиж л байх хэрэгтэй.
-Энэ удаагийн наадамд уншсан шүлгүүдээрээ хайрын талаар юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
Мэдээж хайр гэдэг бол өөрөө маш өргөн хүрээтэй сэдэв. Миний хувьд ийм тийм санааг илэрхийлэхийг зориогүй. Учир нь энэ бүх шүлгүүд миний л ертөнцөөс урган гарч, түүнийгээ уншигчдадаа толилуулдаг болохоор өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч, түүнээсээ миний ертөнцийг мэдэрдэг байх л гэж бодож байна.
-Өмнөх жилүүдээс энэ жилийн наадмын онцлог юу байсан бэ?
Хайрын нэрээр овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгч чаддаг. Энэ жил илүү өргөн цар хүрээг хамарсан байна. Учир нь хот гэлтгүй хөдөө орон нутгаас маш олон залуу найрагчид шүлгээ сойсон төдийгүй өрсөлдөөн ширүүн байлаа.
-Олон сайхан хайрын шүлгүүд бичдэг. Тэгвэл та хайрыг юу гэж боддог вэ?
Миний бодлоор бат итгэл бол хайраас бүтдэг гэж боддог. Ямар ч зүйлд хамгийн түрүүнд итгэл хэрэгтэй шүү дээ. Эхлээд нь итгэл, итгэл дээрээ дахиад итгэлийг нэмж байж хайр өөрөө үнэнч, аз жаргалйг бий болгох байх.