Хууль зүйн яамнаас боловсруулсан зургаан хуулийн төслийг өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, энэ сарын 8-нд УИХ-д өргөн барихаар болов.
Эдгээр нь Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд юм.
Хүний наймаа, мөнгөн угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үндэстэн дамнасан шинжтэй болж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах ийм гэмт хэргүүдтэй тэмцэх байгууллагуудын чиг үүрэг тус тусдаа, хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй хэвээр байна. Иймд цаашид арга барил, бодлогоо энэ үеийн нөхцөлд нийцүүлэн сайжруулах, дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан байгууллага бий болгох шаардлагатай юм. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба бопгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох" зорилт дэвшүүлсэн. Дээрх 6 хууль батлагдсанаар хууль зүйн салбарт дорвитой шинэчлэл эхэлнэ.