logo
Япон улс Умард Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахад бэлтгэж эхэллээ

Япон улс Умард Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахад бэлтгэж эхэллээ

2013/04/08
Японы батлан хамгаалах хүчин ойрын үед довтлож  болзошгүй байгаа умард-солонгосын дунд зайны пуужинг амдан устгах томоохон хэмжээнийбэлтгэлийг эхэлүүллээ. Энэ тухай өнгөрсөн ням гарагт японы Киодо  агентлаг уламжлав. Тус гентлагийн мэдээлсэнээр бол  Японы БХЯ-ны сайд Ицунори Онодэра хоёр хоногийн хугацаанд японы нутаг дэвсгэрт дайсан заналхийлсэн тохиолдолд пуужин амдан устгах тушаалыг өгөх ёстой. БХЯ нь БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөх тухай эрсдэлийг “нэг их өндөр биш” гэж үзэж байгаа боловч, Пхеньяны талаас ирэх гэнэтийн аливаа үйл ажиллагаанд бэлэн байна. Тушаал өгсөн даруйд л, тус улсын батлан хамгаалах хүчнийхэн “Иджис” системээр тоноглогдсон   SM-3 алсын зайны амдан тосох пуужингуудтай байлдааны хөлөг онгоцнуудаа  байлдаанд оруулах юм. Баасан гаригт БНАСАУ дунд зайны хоёр хөөргөх тавцанг суурилуулж, улмаар зүүн эргүүдээрээ байрлуулсан байна. Японд умардынхны ийм маягийн пуужинг өөрийн сүр хүчийг харуулах үүднээс хийсэн байж болох юм гэж үзжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш