logo
АНУ

АНУ "Minuteman III" баллистик пуужингийн туршилтыг хойшлуулав

2013/04/08
АНУ  Солонгосын хойгийн байдлыг цаашид хурцатгахаас сэрэмжлэн ирэх долоо хоногт төлөвлөгдөж байсан тив хоорондын Minuteman III баллистик пуужингийн туршилтыг хойшлуулав. Пентагоны тэргүүн Чак Хейгел пуужингийн туршилтыг ирэх тавдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь цэргийнхний үзэж багйаагаар, БНАСАУ-ын эрх баригчид уг туршилтыг буруу ойлгож, тус улстай АНУ-ын харилцааг маш хүндрүүлж мэдэх аж.Туршилтыг Калифорни дахь америкийн ЦЗХ-ний баазад ойрын үед хийхээр төлөвлөж байжээ. Ингэхдээ төлөвлөгдөж байсан туршилтууд нь АНУ болон Өмнөдийн цэргийн хамтарсан туршилттай огт холбоогүй байжээ.Өмнө нь Умардын ГХЯ гадаад орнуудын ЭСЯ-дад өөрийн дипломат ажилтануудыг Солонгосын хойгийн байдал хурцадсантай холбогдуулан нүүлгэхийг асуудлыг тавьж байсан. БНАСАУ гадаадын дипломатуудад тэдний аюулгүй байдалд 4-р сарын 10-аас хойш баталгаа өгч чадахгүй гэж анхааруулсан. Энэ өдрөөс хойш Пхеньян нь АНУ болон Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилтын хариуд 3 мянга орчим км зайнд тусах пуужин хөөргөх гэж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш