logo
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эрэн хайх ажил явагдаж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг эрэн хайх ажил явагдаж байна

2013/04/08
 Ерөнхий сайд Н.Алтанхуяг 4 сарын 6-ны бямба гаригт Бурханхалдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй  байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй  байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа юм.

Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон байна. Энэ нь ойролцоогоор 70-аад хүн байна гэж эрлийн баг мэдээллээ. Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш