logo
Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан Монгол Улсад айлчилна

2013/04/09
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан 2013 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 Түрк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана.
  
БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД РЭЖЭП ТАЙИП ЭРДОАНЫ ТОВЧ НАМТАР

Төрсөн он сар өдөр:     1954 оны 2 сарын 26 –ны өдөр Истанбул хотод төрсөн. 59 настай

Боловсрол:

1973 он   Шашны тусгай дунд сургууль төгссөн /Имам Хатип/

1981 он   Истанбул хотын Мармара Их сургуулийн худалдаа, эдийн засгийн факультет төгссөн

Ажилласан байдал:

1969-1980 он    Сонирхогчийн хөл бөмбөгийн тоглогч

1970 он    Үндэсний авралын намын залуучуудын байгууллагын дарга

1985 он    Сайн сайхны намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Истанбулын тойргийн дарга

1994 он     Истанбул хотын дарга

1997 он    Сиирт мужид болсон сонгуулийн үеэр ухуулга агуулсан шүлэг ишлэсэн хэргээр 4 сар шоронд хоригдсон

2001 он    Шударга ёс, хөгжлийн намын үүсгэн байгуулагч, дарга

2003 он    Сиирт мужаас нэр дэвшиж, сонгогдсон парламентын гишүүн

2003 оноос   Ерөнхий сайд

Гэр бүлийн   Эхнэр, 4 хүүхэдтэй
байдал:        

Сонирхол:    Хөл бөмбөг, уран зохиол

Бусад:     Р.Т.Эрдоаны эцэг нь эргийн харуулын алба хашдаг хүн байсан бөгөөд Түркийн ирээдүйн Ерөнхий сайд өсвөр насандаа Истанбул хотын гудамжинд ундаа, нарийн боов худалдаалдаг байжээ. Тэрээр Истанбул хотын захирагчаар ажиллах хугацаандаа хотын хог хаягдлын асуудлыг шинээр шийдвэрлэж, замын хөдөлгөөнийг сайжруулах үүднээс 50 орчим гүүр, хурдны зам шинээр бариулсан нь үр дүнгээ өгсөн. Тэрээр хотын даргын ажлыг хүлээн авахад Истанбул хот 2 тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд хээл хахуультай тэмцсэний дүнд 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд зориулан хийлгэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш