- Солонгосын хойг дахь цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?
Сүүлийн үед Солонгосын хойгт болж буй үйл явдлын өрнөлийг Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд анхааралтай ажиглаж байна. Одоогоор БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо нөхцөл байдал хэвийн, гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Пхеньянд гадны 24 Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын 6 салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор аль нэг улс иргэдээ татах, нүүлгэн шилжүүлэх асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, байдлыг ажигласан байдалтай байна.
- Цаашид төлөв байдал ямар байна гэж төсөөлж байна вэ?
Үүсээд буй нөхцөл байдлыг дэлхий нийтээр ажиглаж байна. Байдлыг ямар нэг хэлбэрээр хурцатгах, ямар ч тохиолдолд дайнд өдөөн турхирахгүй байхыг уриалсан мэдэгдлийг зарим улс хийж, байр сууриа илэрхийлж байна. Үндсэндээ үйл явдлын өрнөл хяналтаас алдагдахаас олон улсын хамтын нийгэмлэг сэргийлэх учиртай. НҮБ ч асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Цаашид Солонгосын хойгт үүсээд буй хямрал даамжрахгүй гэдэгт найдаж байна.
- Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам ямар арга хэмжээ авч байна вэ?
Гадаад харилцааны яам Элчин сайдын яамтайгаа тогтмол холбоотой ажиллаж тухайн оронд оршин суугаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг эн тэргүүнд анхаарч байна. Иргэд маань үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа бодитой мэдээлэл, заавар зөвлөмж авч болно. Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас Солонгосын хойгийн нөхцөл, цаг үеийн байдлын талаар цаашид тухай бүр нь мэдээлэл өгч байх тул бодит бус мэдээлэл, сургаар яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөж байна.