Соёл урлагийг хөгжүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлогын хүрээнд гадаадын орнуудад соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах болон сонгодог урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ чиглэлээр гадаад оронд оюутан суралцуулахад нэг жилд ямар хэмжээний зардал гарах, сонгон шалгаруулалт, элсэлтийн журам, бэлтгэл ангийн мэдээлэл, сургалтын сарын тэтгэмж, тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэх мэдээллийг судлаж эхлээд байна.
Энэхүү цуглуулсан мэдээ мэдээллээсээ уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
Торунь хотын Николай Коперникийн нэрэмжит сургуульд сурахад:
Тус сургуульд урлагийн бүтээл сэргээн засварлах мэргэжлээр суралцахад нэг жилийн сургалтын төлбөр нь 4500 евро, оюутны байрны төлбөр сарын 83-119 евро, элсэлтийн шалгалтын хураамж 200 еврогийн төлбөртэй юм байна. Урлагийн бүтээл сэргээн засварлах мэргэжлийн ангийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагддаг. Элсэхийг хүсэгч нь жил бүрийн 5 дугаар сарын эцэс гэхэд тус сургуульд хандаж, өргөдлийн маягт бөглөн, хүсэлтээ гаргаж бүртгүүлэх ёстой бөгөөд үүний дараа мэргэжлийн шалгалт /зурах, будах/ өгөх ёстой юм байна.
Түүнчлэн дээрх мэргэжлийн хичээл польш хэлээр явагдах учраас шинээр элсэгч нэг жилийн хугацаатай польш хэлний сургалтад хамрагдах ёстой бөгөөд суралцах /магистрийн зэрэгтэйгээр төгсөх/ нийт хугацаа нь 6 жил болно.
Дашрамд дурьдахад Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, БНПУ-ын Шинжлэх ухааны, дээд боловсролын яам хоорондын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр"-ийн хүрээнд Торунийн их сургуулийн урлагийн бүтээл сэргээн засварлах мэргэжлийн ангид тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу суралцагчдын сургалтын зардал /хэлний бэлтгэл, үндсэн сургалт/-ыг Польшийн тал, амжиргааны зардал /тэтгэлэг/-ыг сургалтын төрийн сангаас гаргадаг байна.
Шопенийн нэрэмжит Хөгжмийн сургууль болон Лодзийн Польшийн кино урлагийн их сургуульд сурахад:
1. Шопенийн нэрэмжит Хөгжмийн сургуульд суралцахад мэргэжлийн ангийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагддаг байна. Элсэхийг хүсэгч нь жил бүрийн 5 дугаар сарын эцэс гэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлж элсэх өргөдлөө гаргах ёстой юм байна. Үүнд:
• Өргөдөл /тус сургуулийн цахим хуудсанд байгаа/
• Дунд сургууль төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь /Польшийн Бээжин дэх ЭСЯ-аас баталгаажуулж, апостиль хийлгэсэн байх, польш хэлээр орчуулсан хувийн хамт/
• Энэ гэрчилгээ нь тухайн орондоо их дээд сургуульд суралцах эрхтэй гэсэн тодорхойлолтыг ЭСЯ-наас авчрах
• 2 хувь зураг
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Гадаад паспортын хуулбар
Тус сургуульд оюутан элсүүлэхтэй холбоотой мэдээллийг дараах цахим хуудаснаас англи хэлээр авна уу. http://www.choipin.edu.pl/en/study/admission-requirments/procedure-for-application-for-freshmen-year/
Сургуулийн элсэлтийн шалгалтын комисс тухайн оюутны бүрдүүлсэн бичиг баримтыг шалгаж, элсүүлэхээр шийдвэрлэсний дараа мэргэжил тус бүрээр мэдлэг, чадварын тест авах бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас англи хэлээр авах боломжтой. http://www.choipin.edu.pl/en/study/admission-requirments/knowledge-and-skill-tests-for-the-different-departments-and-specialities/
Түүнчлэн мэргэжлийн хичээлүүд польш хэлээр явагдах учраас, төгөлдөр хуурчийн ангиас бусад мэргэжлийн ангид суралцах оюутнууд нэг жилийн хугацаатай польш хэлний сургалтад хамрагдах ёстой бөгөөд суралцах /магистрийн зэрэгтэйгээр төгсөх/ нийт хугацаа нь 6 жил болно
2.Лодзийн Польшийн кино урлагийн сургуульд элсэхийн тулд:
Тус сургуульд элсэхийг хүсэгч нь жил бүрийн 6 дугаар сард тус сургуульд хандаж, ергөдлийн маягт бөглөн, хусэлтээ гаргаж бүртгүүлэх ёстой бөгөөд ирүүлсэн бичиг баримт, материалыг шалгаж, хэрэв сургуулийн зүгээс элсэгчийг сургуульд хүлээн авах боломжтой гэсэн шийдвэр гарвал элсэхийг хүсэгч нь 9 дүгээр сард мэргэжлийн шалгалт өгнө. Мэргэжлийн шалгалтад тэнцсэн гадаад оюутан 10 дугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатай польш хэлний сургалтад хамрагдаж. шалгалт өгч Польш хэлний В1 болон түүнээс дээш түвшний сертификат авсны дараа үндсэн мэргэжлийн ангид элсэн орох юм. Суралцах хүсэлтэй оюутан нь дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Үүнд:
• Өргөдөл маягт
• Дунд сургууль төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь /Польшийн Бээжин дэх ЭСЯ-аас баталгаажуулж, апостиль хийлгэсэн байх, польш хэлээр орчуулсан хувийн хамт/
• Энэ гэрчилгээ нь тухайн орондоо их дээд сургуульд суралцах эрхтэй гэсэн тодорхойлолтыг ЭСЯ-наас авчрах
• Паспортын хуулбар
• Намтар
• 4 хувь зураг
• Бүтээл / creative works/
• Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас англи хэлээр авна уу http://www.filmschool.lodz.pl/pages/view/588-recruitment
Түүнчлэн 9 дүгээр сард өгөх мэргэжлийн шалгалт нь кино найруулагч, зураглаач, дуу оруулагч, редактор, эффект оруулагч гэх мэт мэргэжил тус бүрээр өөр өөр байх тул ямар мэргэжлээр ямар чиглэлийн шалгалт өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас англи хэлээр авах боломжтой.
http://www.filmschool.lodz.pl/pages/view/629-cinematography
Герман улсад суралцахад:
Холбооны ГХЯ, Берлин хотын Чөлөөт их сургууль, Хамбург хотын Хөгжим, театрын дээд сургууль, Людвигсбург хотын Соёлын менежментын хүрээлэн зэрэг байгууллагаас Соёл урлаг, соёлын менежерийн боловсрол олгох боловсролын байгууллагуудын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 300 - 600 евро. Германд сурч байгаа оюутнуудын сарын ахуйн зардал нь дунджаар 600 - 700 евро. Германд их, дээд сургуулийн төлбөр нь харьцангүй бага боловч ахуйн зардал өндөр байна.
1. Германы их. дээд сургуулиудад суралцахад 13 жилийн дунд болон ахлах сургуулийг төгссөн байх шаардлагатай бөгөөд МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, СУИС, ХУИС, БХИС, Цагдаагийн академи, СЭЗДС, Улаанбаатарын Их сургууль, Төмөр замын Дээд сургуулийн хоёр дугаар курсыг төгссөн оюутнууд. Ховд Их сургууль, ‘Шихихутаг Хууль зүйн Дээд сургуулийн баклавр зэрэгтэй оюутнууд германы их, дээд сургуульд элсэх өргөдлөө өгч болно. Харин ‘Отгонтэнгэр" Их сургууль, '‘Орхон” Их сургууль, Худалдаа, Үйлдвэрийн Дээд сургуулийн баклавр зэрэгтэй оюутнууд германы их, дээд сургуулийн бэлтгэл ангид элсэх өргөдлөө өгөх эрхтэй. Гадаад оюугнууд 05Н" буюу их. дээд сургуульд элсэх герман хэлний шалгалт эсвэл Гөгэ институтын ахлах шатны шалгалтанд тэнцсэн байх шаардлагатай.
2. Германд их, дээд сургуулиудад баклаврын сургалт 4 жил, магистрын сургалт 2-4 жилийн хугацаатай.
3. 10 дугаар ангиас дээш сурагч, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгодог Сургалт дэмжих Холбооны хуулийн (ВАК50) хүрээнд германы боловсролын байгууллагууд улсын төсвөөс оюутны сургалтын тэтгэлгийг санхүүжүүлдэг. ХБНГУ-Д олгож байгаа сургалтын тэтгэлгийн ихэнх хувийг сангууд олгодог байна.
5 Германы сургалтын тогголцоо нь оюутан бие дааж ажиллах, хичээлээ . чөлөөтэй сонгох зэрэг үзүүлэлтээр манайхаас ялгаатай ба нийгмийн соёл, амьдрал ахуйн онцлогоос шалтгаалан шинээр ирж буй монгол оюутнууд дасан зохицоход цаг хугацаа шаардлагатай байдаг байна.
6.Өнөөдрийн байдлаар германы их дээд сургуулиудад бүртгэгдсэн нийт 755 монгол оюутнуудаас 151 нь хэл, соёлын чиглэлд (үүнээс эмэгтэй 131, эрэгтэй 20), 28 нь урлагийн чигэлэлд (үүнээс эмэгтэй 23, эрэгтэй 5) суралцаж байна.