Авлигын хэв шинж, илрэх хэлбэр их олон янз. Тухайлбал, нийслэлийн хотынхоо сүүлийн хорь гаруй жилийн ерөнхий дүр төрхийг харахад газар, барилга тойрсон нуль авлига. Ямартаа л нэгэн танил маань “Ерөөсөө Улаанбаатарын барилгажилтыг авлигын гэмт хэргийн үзмэр болгож хойч үеийнхэндээ яг энэ хэвээр нь үлдээмээр юм байна. Тэгээд өөр шинэ газарт шинэ хот байгуулъя” гээд уулга алдаж суухав.
Үнэндээ хот төлөвлөлт ёстой найгаа алдсан л даа. Өнөөх олигархи, монигархиуд нь хаа дуртай газраа барилга барьж, машин чөлөөтэй явах нь байтугай, зарим хэсэгт бөгс эргэх зайгүй болчихож. Гэр хороолол нь ядуусын ясаа тавих албан ёсны оршуулгын газар ч юм уу гэмээр. Гэхдээ сүүлийн жилүүдэд авлигаар хэт баяжсан цөөн хэдэн даргын мөнгөө арвижуулах бас нэг гол цэг нь гэр хороолол болжээ. Түрүүчийн засаглалын үед баталсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” гэгч нь тэдний ашиг олзыг нэмэгдүүлэх лут хөзөр байв. Тухайн үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийнх нь тогтоолоор гэр хорооллын айлуудын өмчилж авсан газраас метр квадратыг нь 100-хан мянгаар аваад өндөр өндөр нийтийн байранд ам бүлээр нь чихэж оруулах юм болов оо, хөөрхий. Газрын наймаагаар мэргэжсэн дарга нарын бодож олсон ийм “мэргэн” санааны цаад утга нь ердөө л зохион байгуулалттай дээрэм маягийн юм байсан нь харин хотын өнөөгийн захирагч Э.Бат-Үүлийн багийнханд огтхонд ч таалагдаагүй. Ийм боловсон дээрмийг угаасаа Үүл баатар тэвчдэггүй. Тиймээс тэр гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулж, айл өрхүүдийн халаалт, цэвэр ус, бохирын системийг цоо шинээр шийдэж өгөхийг хүссэн юм. Иргэд маань ч түүнийг дэмжээд бүчээд авсан. Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд ялахад Э.Бат-Үүл ийнхүү тэргүүлэх үүргээ амжилттай биелүүлсэн. Тэр урьд нь хэзээ ч ялж үзээгүй нийслэлд намаа ялуулсан төдийгүй, парламентад олонхийг бүрдүүлж чадсан юм.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу