МЗХ-ны удирдлагууд Сүхбаатар аймагт ажиллаж, залуучуудын чуулга уулзалтыг хийж байгаа мэдээллийг бид өчигдөр уншигч та бүхэнд хүргэсэн. Энэхүү чуулганаар Сүхбаатар аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр Э.Төгөлдөр, Э.Хүрэлчулуун, С.Батчулуун, П.Сүхтогоо, Э.Тулга, М.Батсайхан, О.Лхагва-эрдэнэ, У.Болдхүү, А.Лхагва-очир, Т.Мөнхчимэг, Ш.Хэрлэнтунгалаг, Э.Ушаандар, Б.Улаанаа, М.Мөнхсүх, М.Мөнхтулга, Э.Энхцэцэг, Г.Нарангарав нар, харин даргаар нь Баруун-Урт хотын мэдээлэл холбоо сүлжээний газрын дарга Э.Төгөлдөрийг залуус 84,8 хувийн саналаар сонгосон байна. Түүнчлэн залуучуудын холбооны хяналтын зөвлөлийг Х.Баатарсүх, А.Алтаншагай, Н.Нармандах 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 11 гишүүнтэйгээр байгуулж, даргаар нь ИТХ-ын төлөөлөгч н.Шижирийг сонгожээ. Мөн хөдөө орон нутгийн залуучуудынхаа дуу хоолойг сонсож, залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа тэд аймгийн орон нутгийн залуучуудаа дэмжих, хамтран ажиллах санамж бичигт Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурьтай гарын үсэг зурсан байна. МЗХ-ныхон өнөөдөр “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын алба, Цагдаагийн газар, Татварын албанд өрнүүлж, төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах ажлыг хийх юм байна.