Японы БХЯ БНАСАУ-ын хожмын цохилтоос улс орноо хамгаалахын тулд Токиод «Пэтриот» РАС-3 зенит-пуужингийн хоёр цогцолборыг байршуулсан байна.
Өчигдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодера телевизэд ярилцлага өгөхдөө "Зенитийн пуужингийн батарейг Окинава орчмын арлуудад байрлуулсан" тухай мэдээллээ. Окинава бол «урьдчилан харахын аргагүй тохиолдолд хариу цохилт өгөхөд тохиромжтой бүс нутаг» гэж тэрээр тайлбарлан мэдээлжээ. 4-р сарын 15-нд БНАСАУ-ын үндсэлэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний ойд зориулан БНАСАУ дунд зайны тусгалтай баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээ цацагдаад байна. Япон улсаас үүнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авчээ. Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр өдөөн хатгах ажиллагаа 4-р сарын 10-нд ч явуулж мэднэ.
АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав хөөргөсөн пуужингийн даялалыг анхааралтай ажиглана. Түүнийг Өмнөд Солонгос, Япон буюу Гуам арал руу онилон чиглүүлсэн нь батлагдвал тэр даруй сөнөөх юм. Манай пуужин эдгээр бүс нутагт байгаа америкийн цэргийн баазуудад хүрэх чадвартай гэж үүний өмнө БНАСАУ анхааруулсан билээ. Харин умард солонгосын пуужин далай руу зүглэн нисч байгаа нь батлагдвал түүний эсрэг арга хэмжээ авахгүй ажээ.