logo
Жон Керри Израйлийн ерөнхийлөгчтэй энхийн асуудлаар ярилцлаа

Жон Керри Израйлийн ерөнхийлөгчтэй энхийн асуудлаар ярилцлаа

2013/04/10
Иерусалим хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перестэй уулзаж, Ойрхи Дорнод дахь энх таван байдлын талаар санал бодлоо солилцлоо. “Ойрхи Дорнодод энх тайван байдлыг бий болгох боломжтой. Палестин болон манай улсын хоорон дахь ан цавд гүүр тавигдана гэдэгт итгэлтэй байна. Илэн далангүй хэлэхэд зарим нэг саад бэрхшээлүүд байгаа боловч зургийг нэг өдөр зурчихдаггүй шүү дээ” хэмээн Перес хэллээ. Жон Керри ч мөн энх тайван байдал бий болсон гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд “Хүндрэл бэрхшээлүүд байгааг бид бүхэн ойлгож байна. Гэхдээ та бүхэн энх тайван байдал тогтох боломжтой гэдэгт итгэх ёстой” гэжээ. Энэхүү уулзалтаас өмнө Жон Керри өнгөрсөн бямба гаригт Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Израйль, Палестины бусад албаныхантай уулзаж олон жилийн турш Еврейчүүдийн үл ойшоож ирсэн Арабын хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгож, сайжруулах талаар авч хэлэлцсэн юм. Шинээр сонгогдсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд 4 гаруй жилийн турш үргэлжилсний эцэст арай гэж энхийн хэлэлцээр хийсэн Израйль, Палестины зөрчилдөөнийг эцэс болгохыг хичээж байгаа нь илт байлаа. Жон Керри хоёр долоо хоногийн хугацаанд энэ бүс нутагт гурав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд одоогийн байдлаар түүнд ямар нэгэн шинэ төлөвлөгөө байхгүй байна. Гэхдээ албаныхны мэдээлж байгаагаар тэрээр хоёр талыг шууд хэлэлцээрт татан оруулахыг хичээж хэд хэдэн саналуудыг судлаж байна. 1967 онд болсон дэлхийг донсолгосон “Зургаан хоногийн дайнд” Израйль улс өөрсдийн сүр хүчийг харуулсан бөгөөд Арабчууд Иордон голыг эргийг орхин нүүсэн. 2002 онд Араб Израйльд энх тайвнаар зэрэгцэн орших санал тавьсан бөгөөд Палестин Арабын эрх баригчид энэхүү төлөвлөгөөг боловсронгуй болгож сайжруулах тал дээр анхаарлаа хандуулсаар иржээ. Арабын санаачлагаар Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Абдулла уг төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Ливаны нийслэл Бейрут хотноо болсон өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Арабын Лигийн 22 гишүүн улс орон үүнийг баталсан. 1967 онд болсон Ойрхи Дорнодын зургаан өдрийн дайнаар Израйль улс Баруун Азийн далайд гарцгүй улс орнууд, Иеруслимын зүүн хэсэг, Газын зурвас, Синайн хойг болон Голан зэрэг газар нутгийг эзлэн авчээ. Гэсэн ч 1982 онд энх тайвны хэлэлцээрийн дагуу Израйлчууд Синайн хойгт буцаж ирсэн бөгөөд 2005 онд Газын зурвасаас гарсан. 1981 онд Израйль Голантай нэгдсэн бөгөөд Сиритэй хийх энхийн хэлэлцээр нь газар нутгийн асуудлын улмаас бүтэлгүйтсэн юм. 

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш