logo
Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай сануулга хүргүүлжээ

Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай сануулга хүргүүлжээ

2013/04/11
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай сануулга хүргүүллээ.
Сануулгад “УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы үеэр “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн билээ.
 Тус хуулийн 9 дүгээр зүйлд утаат тамхи татахыг хориглох газруудыг тодорхой заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн” гэж заасан байдаг. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш дээрх заалт хэрэгжихгүй байгаа тул нийт Сууц өмчлөгчдийн холбоонд хуулиа хэрэгжүүлж ажиллахыг сануулж байна” гэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш