УИХ-ын гишүүн Б.Болорыг “Ярилцах танхим”-даа урилаа.
Түүнтэй улс төрийн амьдралд анхаарал татаад байгаа асуудал болон Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааны талаар ярилцав.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогт хөрөнгөө бүрэн мэдүүлээгүйгээс болж хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Түүнийг даргынхаа суудлаас бус гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах ёстой ч гэж буй. Та энэ асуудлыг юу гэж харж байна вэ?
-Ёс зүйн хувьд алдаа гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Мэдэгдэл хийхдээ ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэчихсэн. Тиймээс үүнийхээ хүрээнд өөрөө ямар хариуцлага хүлээхээ хэлж болно. Тэгвэл УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэнэ. Хэрэв ийм санал гаргахгүй бол УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор орж, УИХ-ын чуулганаар хэлэлцээд явах байх.
Миний хувьд энэ асуудлыг тэгнэ ингэнэ гэж хэлэхээс илүүтэй явах журмынхаа дагуу шийдвэрлэх болов уу.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгээр энэ талаар авч хэлэлцээгүй гэж үү?
-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг яриагүй.
-Ардын намынхан Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудлыг ярьж байгаа. Ардчилсан намынхан бүлгийн хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцэж, цаашид хэрхэх талаараа ярилцав уу?
-Манай намынхан хурлаараа энэ талаар ярилцаагүй. Ардын намынхан Ерөнхий сайдыг огцруулна гэж ярьж байгаа гэж дуулаагүй. Огцруулна гэсэн асуудлыг ярихгүй байх гэж бодож байна. Харин хариуцлага тооцох тухай л ярьсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Хариуцлага тооцно гэдэг нь заавал огцруулна гэсэн үг биш. Засгийн газар байгуулагдаад найман сар болж байна. Энэ хугацаанд дүгнэлт гаргаад засаг огцрох нь зүйтэй гэх нь учир дутагдалтай. Хэрэв ийм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цэвэр улстөржилт явагдаж байна гэсэн үг. Засгийн газарт хийж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн ажил ч бас бий. Үүнийх нь үр дүнг харах нь зүйтэй юм. Тэд сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэх нь зүйн хэрэг. Түүнчлэн шүүмжлэлтэй хандах ч зүйл бий. Арай ч огцруулна гэхгүй байх.
-Хамгийн гол нь хууль зөрчсөн Ерөнхий сайдтай байж цаашид энэ засаг яаж хуулийн дагуу ажиллах вэ гэдгийг л Ардын намынхан тавиад байгаа шүү дээ?
-Мэдээж бүгд хуулиа дагаж мөрдөх ёстой. Ер нь өөрсдөө ямар Засгийн газар, эдийн засаг шилжүүлж өгсөн бэ, бид юуг нь өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгээ ярих ёстой юм. Өмнөх засаг болон ялангуяа сонгуулийн үеийн замбараагүй, хариуцлагагүй байдал дээр шинэ Засгийн газар буусан байгаа. Үүнийг өөрчлөх гэж хэрэндээ л хичээж байна гэж дүгнэж буй юм. Ажил хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Хууль зөрчсөн асуудлыг нь нотолчихсон юм алга. Ерөнхий сайдыг түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөн гээд байгаа. Гэтэл түр орлон гүйцэтгэгчийг өмнөх Засгийн газрын үед томилдог л байсан шүү дээ. Тэр байтугай түүний өмнө ч томилдог байсан юм билээ. Ажлаа саадгүй явуулахын тулд түр орлон гүйцэтгэгчийг томилж ажилладаг журам бий л байх. Тэдний буруутгаад байгаа зарим нэг үндэслэл нь ажилд саад болох гэсэн улс төр байна уу даа. Хувь хүнийхээ хувьд шинэчлэлийн Засгийн газарт боломж олгож, ажлыг нь хийлгэх ёстой гэж бодож байна.
-Тэгэхээр Ардын намынхан шинэчлэлийн Засгийн газрын ажлыг нь хийлгэхгүй улс төр хийж байна гэсэн үг үү?
-Тийм л байна шүү дээ. Цахим хуудас, твиттерээр тэднийг саран дээрээс буугаад ирчихсэн юм шиг гэж бичээд байна. Энэ үнэн. Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш 23 жилийн дөрвөн жилд нь Ардчилсан нам УИХ-д олонхи байж үзсэн. Бусад үеийн бодлогыг Ардын намынхан л дандаа авч явсан. Хамтарсан Засгийн газар байх үедээ байсан. Тэгэхдээ гол бодлогыг Ардын намынхан олонхи байснаараа авч явсан шүү дээ. Ийм байснаа өнөөдөр гэнэт ухаан орсон юм шиг ийм юм болохоо байлаа гээд ярих хэрэггүй. Тэд 90 жил төр барилаа гэж өөрсдийгөө ярьдаг. Харин энэ хугацаанд хийж чадаагүйг нь шинэчлэлийн Засгийн газар хийхээр ажиллаж байна. Тиймээс Ардын намынхан ярьж байгаа бүхнээ бодох хэрэгтэй. Ард түмнийг айдастай байна гэх юм. Миний бодлоор ард түмэн айдастай биш байгаа болов уу. Хууль хэрэгжээд эхлэхээр зарим хүний хууль зөрчсөн асуудал гарч ирээд байгаа учир тэр хүмүүс л айж буй байх. Төрийн албан хаагчийг хоморголон халлаа л гэх юм. Үүнийг харин ч хамгийн айхтар хэрэгжүүлдэг байсан хүмүүс нь эд өөрсдөө шүү дээ.
-Энэ Засгийн газрын шийдвэр нь хааж, бооно гэсэн өнгө аястай байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт энэ нь их тусаж байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Хааж, боохдоо гол нь биш. Хуулиа хэрэгжүүлдэг болох ёстой. Хэвлэл мэдээлэл ч мөн ялгаагүй. Хуулиа хэрэгжүүлээд байвал хааж боогоод байх зүйлгүй. Сэтгэгдлийн тухайд хэлэхэд хүнийг үнэгүй доромжлох хэрэгсэл болчихлоо. Хүнийг илт гүтгэсэн, хууль зөрчсөн байвал, гүтгүүлсэн гэх хүн нь гомдол гаргавал шалгахаар байгаа. Түүнээс биш сэтгэгдэл бичсэн хүн бүрийг шалгана гээд байгаа юм байхгүй. Өмнөх нөхдүүдийн хийсэн болж бүтэхгүй байгааг цэгцэнд нь оруулж, хууль хэрэгжүүлж буй хэрэг. Хууль хэрэгжээд эхлэхээр юм хориод байна гэх юм. Тийм биш.
-Ардчилсан намынхан дүрмийн шинэчлэлээ анхан шат, гишүүдийнхээ дунд хэлэлцүүлж байгаа. Харин Ардчилсан залуучуудын холбооны хэсэг залуус түр хороо байгуулж, намын дотоод сонгууль явуулахгүй байгааг шүүмжилсэн. Та тэднийг дэмжиж байгаа юу?
-Намын дүрэм өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл энэ дүрмийг анх баталснаас хойш олон жил өнгөрсөн. Энэ хугацаанд маш их зүйл өөрчлөгдлөө. Мөн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөд байна. Энэ утгаараа дүрмээ өөрчлөх хэлэлцүүлгийг явуулж байгаа юм. Ардчилсан залуучуудын холбооноос уг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд өөрсдийн саналаа нэмэрлэнэ. Ардчилсан нам залуучуудаа боломжоороо сайн дэмжиж байгаа. Хариуцлагатай албан тушаалд манай залуучууд тавигдсан. Иймээс энэ итгэлийг дааж ажиллах шаардлагатай. Дүрэмд квотын асуудал орж ирэх юм шиг байна билээ. Эмэгтэйчүүдийн квот байх ёстой гэдгийг өнөөдрийн хувьд дэмждэг. Харин яваандаа квотыг байхгүй болгох шаардлагатай. Учир нь хүн бүр адилхан. Тиймээс чи эмэгтэй учраас 25 хувийн квотод орно гэдэг зүйл байж болохгүй.
-Ротацийн тухайд?
-Ротацийн хувьд залуучуудтай санал нэг байгаа. Ротаци явуулахгүй байх асуудлыг Ардчилсан залуучуудын холбоо Удирдлагын зөвлөлийнхөө хурал дээр маш их эсэргүүцсэн. Шат, шатны намын хорооны залуус үүнийг эсэргүүцэж байна. Үндсэндээ бол манай нам хоёр, гурван жил өөрчлөгддөггүй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдтэй болчихлоо. Дархлагдчихсан юм шиг л. Үндэсний зөвлөлдөх хороонд орох, намын бодлогод оролцоход залуу гэлтгүй бүх хүнд хаалттай болж байгаа юм. Намын удирдлагуудын тавьж буй тайлбар нь ч буруу. Тэд сонгууль болох гэж буй энэ үед намыг бужигнуулмааргүй байна гэдэг. Уг нь бол ротаци явагдаж, нам байнга шинэчлэгдэж, цус сэлбэж байх ёстой. Иймээс би Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хувьдаа эсэргүүцэж байгаа.
-Ардчилсан залуучуудын холбооны удирдлага ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Шүүмжлэх нь зүйн хэрэг. Манайхан нэг юманд дасчихаж. Юу гэхээр өрсөлдөгч намын залуучуудын байгууллага нийгэмд сайн муугаар хэлүүлдэг, ил гарч ажиллаж, улс төрийн идэвх их байгаа юм шигээр ярьдаг. Бодит байдал дээр Ардчилсан залуучуудын холбооны дүрэм, өрсөлдөгч намын залуучуудын байгууллагын дүрэм нь огт өөр. Санхүүжилт нь ч өөр. Манай холбоо удирдах зөвлөлийн хэдхэн гишүүнийхээ татвараар оршин тогтнодог. Тэгэхдээ Ардчилсан залуучуудын холбоо үйл ажиллагаа явуулдаггүй биш, явуулдаг.
Манай байгууллагад зах зээлийн нийгмийг бүрэн дүүрэн ойлгосон, нэг их улстөржөөд байдаггүй, дарга болох гэхээс илүүтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гэсэн амбицтай залуус байдаг. Улстөржилт маш бага явагддаг. Уулзаад ярилцахаараа намаа ярихаас илүүтэй эдийн засгийн хөгжлийг түлхүү ярьдаг. Гэхдээ намынхаа бодлогод саналаа байнга нэмэрлэдэг юм.
Манай Ардчилсан залуучуудын холбооноос гаргасан нэлээд олон зүйл заалт Ардчилсан намын УИХ-ын болон орон нутгийн хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон байдаг. Тиймээс тэр хэмжээгээрээ улс төрийн оролцоотой, шийдвэр гаргах түвшинд олон залуус ажиллаж байгаа. Тэдний ажлынх нь үр дүн удахгүй харагдах байх. Түүнээс биш бид жагсаал цуглаан хийж, уриа лоозон бариад явдаг хүмүүс биш. Ажил хийнэ гэхээр л жагсаал хийж, уриа гаргах шаардлагагүй шүү дээ. Миний хувьд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр гурван жил ажиллахдаа нэг ч гишүүний үнэмлэх дээр гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл хатуу гишүүнчлэл байх шаардлагагүй гэж боддог. Харин дэмжигч байхыг зөв гэж үздэг л дээ. Тиймээс бидний үйл ажиллагаа өөрөөр явагддаг болов уу.
-Тэгэхээр бусад улс төрийн хүчнүүдийн намын байгууллага хэтэрхий улстөржиж ажилладаг гэх гээд байна уу?
-Бусад намын залуучуудын байгууллага өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар янз бүрийн хөдөлгөөн гаргаж ажиллаж байсныг санаж байгаа байх. Бид бол тэгээгүй, гэхдээ манай залуучууд нэлээн идэвхтэй ажилласан, эцсийн үр дүн яаж гарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ бусад намын залуусыг муулж байгаа юм биш шүү. Бидний ажил явуулдаг арга барил нь тэднийхээс өөр. Өөр үзэл бодолтой хүмүүс болохоор л өөр намыг сонгосон байдаг байх.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг