Гадаад харилцааны сайд Л.Болд Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хамад бин Мохамад Ал-Халифа тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож, ялангуяа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдэглэв.