logo
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг хүлээн авч уулзав

2013/04/11
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан 2013 оны 4 дүгээр сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бусад сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Тоомас Лукк нь 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан бөгөөд БНХАУ-аас манай улсыг хавсран суух юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш