logo
14 настай “Хитмэн” гурван жилийн ял авчээ

14 настай “Хитмэн” гурван жилийн ял авчээ

2011/08/03
Америкт төрсөн 14 настай “Хитмэн” гурван жилийн ял авчээ. Түүнийг хүний амь хөнөөсөн, хүн хулгайлсан, хар тамхи зөөсөн зэргээр буруутгасан байна.  
Элпанчис нэрээрээ алдаршсан энэ жаал хүү Мексикийн хар тамхины бүлэглэлийн “Хитмэн” буюу захиалгат алуурчин байжээ.  Америкт төрсөн Элпанчис хүү хүн амины хэрэг, хүн хулгайлсан, барьцаалсан, хар тамхи хил давуулсан зэрэг хэрэгт буруутгагдаж  3 жил шоронд суух ялаар шийтгүүлжээ. Яллагч  Хосе Сурано “Элпанчисын шүүх хуралд 43 гэрч оролцож түүний гэмт хэргийг гэрчилсэн. Түүний хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэргээс хөөж бусад хэргүүдийг илрүүлсэн. Хэдийгээр насанд хүрээгүй ч хүний амь хөнөөсөн, хүн барьцаалсан, хар тамхи хил давуулсан зэрэг хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэсэн байна. Түүний жинхэнэ нэр нь Эго Хуманис бөгөөд дөрвөн хүнийг тарчлаан зовоож,  гүүрнээс дүүжилж алснаа хүлээсэн байна. Эго “Би 4 хүний толгойг тасдаж алсан. Гэхдээ би хүн алж байгаадаа маш ихээр гэмшиж байсан. Хар тамхины бүлгийнхэн намайг ална гэж сүрдүүлж байсан учир би гүйцэтгэсэн. Хэрэв би тэднийг алаагүй бол мафийнхан намайг алах байсан” гэж мэдүүлсэн байна. 14 настай жаал хүү ийм харгис гэмт хэрэг үйлдсэн гэхээр хүмүүс шооконд орсон нь гарцаагүй юм. Түүнийг АНУ-руу явахаар онгоцонд сууж байхад нь Мексикийн цагдаа нар саатуулж баривчилсан байна.

Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш