Мексикийн булангийн ойролцоо загасны төрөл дотроо хамгийн томд тооцогдох дэлхийн хамгийн том загас болох Whale shark буюу акул хэлбэрт цоохор халимны цугларалт болсон байна. Хамгийн том загас гэж хэлж байгаагийн учир нь бусад халимнууд хэдийгээр цоохор халимнаас том ч сүүгээр бойжигчийн төрөлд хамаардаг байна.Далайн амьтан хамгаалагчдын үзэж байгаагаар Мексикийн булангийн ойролцоох Исла Мухерес хотын орчим жил бүрийн 6,7,8 дугаар саруудад аварга загас хэлбэрт халимнууд хоол тэжээлээ хайн хэдэн зуугаараа цугладаг байна. Энэ зун 250 мянга орчим халим цугларсан гэж далайн амьтан судлаач Рафаель Дапада үзэж байна. Ховордож байгаа амьтны хувьд энэ тоо муугүй тоо гэж Рафаель Дапада хэлж байна.
Рафаель “Далайн бусад эргүүдэд залуу халимнууд ганц нэгээрээ ирсэн байгаа. Энд байгаа сүрэгт эр, эм, нас бие гүйцсэн, залуу, хээлтэй болон хээлгүй халимнууд цугласан нь сайн хэрэг. Халимнууд энд хоол тэжээл олохоос гадна үржилд орохоор ирсэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна. Аварга загас хэлбэрт халим нь хүн рүү дайрдаггүй, хор нөлөөгүй, 60-150 насладаг тайван амьтан юм байна. Насанд хүрсэн аварга загас 30 тонн хүртэл жин татдаг нь Африкийнн 5 ширхэг том заантай тэнцүү жинтэй гэсэн үг юм. Урт нь 18 метр хүрдэг. Далайн амьтан судлаачид халимны нүүдлийг өмнөөс хойш буюу Гондурас, Белис зэрэг улсын далайн эргээс хойш мексикийн эргийн дагуу нүүдэг гэж бодож байсан. Харин хиймэл дагуул зүүж, судалгааны ажлыг нарийвчилсны дүнд аварга загаснууд хоол хүнс хайн хаагуур ч хамаагүй нүүдэллэдэг болохыг тогтоосон гэж Рафаель Дапада ярьжээ. Аварга халимнууд гадаадын зочин гийчин, жуулчдын нүд хужирлах гол зүйл нь болсон байна. Мексийкийн аялал жуулчлалын хоёр компани халимны ойр сэлэх, халимыг ойроос харуулах зэрэг үйлчилгээг хөтөлбөртөө оруулжээ. Аварга загаснуудын хувьд хэдийгээр хүмүүсийн нүдийг хужирлаж байгаа хэдий ч усан онгоцонд дайруулах, усан онгоцны сэнсэнд цохиулах гэх мэт аюул байдаг байна. Тиймээс усан онгоцны жолооч нарт анхаарал болгоомжтой явахыг анхааруулдаг байна.
Shuum.mn