logo
“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдэвт зөвлөгөөн болно

“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдэвт зөвлөгөөн болно

2013/04/11

ЭМЯ-наас “Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдэвт зөвлөгөөнийг ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.

Нийгмийн хариуцлагаа биелүүлж, нийгэмд болж буй үйл явдлыг үнэн бодитоор нь шуурхай хүргэж байдаг сэтгүүлчид нь эрүүл мэндийн салбарын хамтран ажилладаг түнш юм.

Бодит байдлыг мушгин гуйвуулах, улс төрийн захиалгаар олон нийтэд худал мэдээлэл хүргэх, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлын мөн чанарыг гүйцэт мэдэлгүйгээр нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөө үзүүлж, цаашлаад айдас төрүүлэх зэрэг үр дагавар цөөнгүй байгаа нь эрүүл мэндийн салбар ба сэтгүүлчдийг нягт хамтран ажиллах шаардлагатайг харуулж байна. Иймээс ЭМЯ-ны удирдлагууд салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцэхээр уг зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Зөвлөгөөний дараа эрүүл мэндийн салбарын удирдлагууд сэтгүүлчидтэй хамтран ажиллах хүрээг тогтоож “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш