ЭМЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь айл өрхийн болон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдлыг тайлагнаж, цаашид байгууламжийг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа юм. Уулзалтыг нээж ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Бишнү Похрел нар үг хэлэв.
ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ “Ариун цэврийн байгууламжийн асуудлаар хэлэлцүүлэг уулзалт хийх санаачлагыг дэмжиж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа мэргэжлийн байгууллагууд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Та бүхний санал маш чухал байна” хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаа, хот суурин газар, гэр хороолол, хөдөө, орон нутгийн ариун цэврийн байгууламжийн шийдлүүдийн талаар холбогдох хүмүүс илтгэл хэлэлцүүлсэн байна.
Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид айл өрхийн болон сургууль, цэцэрлэгийн түвшинд ариун цэврийн байгууламжийг сайжруулах шийдэл, аргачлал, хэтийн төлвийн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм.
Хэлэлцүүлэгт БШУЯ, БОНХЯ, МХЕГ, Нийслэлийн МХГ, Нийслэлийн Захирагчийн Алба, НЭМҮТ, ШУТИС, ДЭМБ, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 20 гаруй хүн оролцжээ.