logo
Хүүхдүүдээ хулгайлж Куба руу зугтсан америкийн хос нутагтаа ирлээ

Хүүхдүүдээ хулгайлж Куба руу зугтсан америкийн хос нутагтаа ирлээ

2013/04/11
Өөрсдийнхөө хоёр хүүхдээ эцэг эхээсээ хулгайлж, Кубын нийслэл Гавана хот руу усан онгоцоор зугтсан  гэгдээд байгаа Флорида мужийн хосын хэргийг АНУ-ын талд шилжүүлэн өгнө гэдгээ Мягмар гаригт Куба улсын засаг захиргааныхан мэдэгдлээ. АНУ-ын иргэн Жошуа Майкл Хаккен болон түүний эхнэр Шэрин, хоёр хүүхдийг нь шилжүүлэн өгөх энэхүү шийдвэрээ Куба улс Мягмар гаригт АНУ-ын засаг захиргааныханд мэдэгдсэн болохыг АНУ-ын Гадаад хэргийн яам Ассошиэтед пресс агентлагт уламжилжээ. Хаккены гэр бүлийг нутагт нь буцаахаар авч явахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Мягмар гаригт Гаванагийн Хемингуэй усан онгоцны буудлаас хөдөлжээ. Кубын аюулгүй байдлын албаныхан тэднийг дагалдан явсан байна. Хүүхдүүдийн эх Шэрин Хаккен Кубын албаны усан онгоцны арын суудал дээр сууж явсан бөгөөд Хаккенийн гэр бүлийн дөрвөн гишүүнийг бүгдийг нь авч явсан талаар усан онгоцны ажилчид хэлж байлаа. Хаккенг АНУ-ын Флорида мужийн Тампа хотын хойд хэсэгт байдаг хадам эхийнхээ гэрээс дөрвөн настай Кол, хоёр настай Чэйс хүүгээ хулгайлсан хэмээн АНУ-ын засаг захиргааныхны мэдэгдээд байна. Хөвгүүдийн эхийн талын эмээ өвөө нь өнгөрсөн долоо хоногт хөвгүүдийг асран халамжлах эрхтэй болжээ. Тиймээс тэрээр эхнэр хүүхдүүдээ аваад усан онгоцоор Куба улс руу зугтан гарсан байна. Хаккен өнгөрсөн жил мансууруулах бодис хэрэглэж Луйзиана мужид баривчлагдсаныхаа дараа хөвгүүдээ асран халамжлах эрхгүй болсон бөгөөд хүүхдүүдийг нь асарч байсан айл руу буу барин орж, хөвгүүдээ авахыг оролдож байсныг орон нутгийн засаг захиргааныхан хэлж байлаа. Хоёр ч удаа хүүхэд хулгайлсан, хүүхдийг асран халамжлахад хөндлөнгөөс оролцсон, хүүхэддээ анхаарал халамж тавиагүй болон бусад шалтгааны улмаас ноён Хаккеныг баривчлах шүүхийн тогтоол гарчээ. Дашрамд хэлэхэд АНУ болон Куба улс гэмт хэрэгтнүүдээ харилцан шилжүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд Куба улсын зүгээс Олон Улсын Хүүхдийн Хулгайн Эсрэг Иргэний Аспектын Гаагийн Конвенцид нэгдээгүй байгаа ажээ.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш